Нүдэнд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Орчин үед бидний амьдралын хэв маягаас шалтгаалан нүдний хараа муудах нь ихэссэн. Утас, компьютер, зурагт, харах орчин хязгаарлагдсан байх гээд бидний нүдэнд сайнаасаа илүү муу зүйлс их болсон билээ.

Тиймээс таны нүдэнд тустай хүнсийг танилцуулж байна. Эдгээр хүнсийг өдөр тутам хэрэглэж, нүдний дасгал хийж байх нь таны харааг муудахаас сэргийлнэ.

1.Лууван

Нүдэнд хамгийн сайн хүнс бол лууван. А витаминаар баялаг лууванг бүх төрлийн хоолонд хийж болох ч шүүс хэлбэрээр хэрэглэх нь илүү үр дүнтэй.

2.Амтат чинжүү

Витамин С-гээр баялаг, антиоксидант болон нүдэнд хэрэгтэй бүхий л витаминийг агуулдаг байна.

3.Тахианы мах 

Витамин В, Е-ээр баялаг ямар ч төрлийн тахианы махыг хэрэглэж болно.

4.Бууцай 

Жигнэж, чанаж, салатанд хийсэн бүх төрлийн бууцайнд нүдэнд хэрэгтэй олон амин дэм бий.

5.Чихэрлэг төмс 

Чихэрлэг төмсөнд чихэр агуулсан уураг бодис агуулагддаг бөгөөд А, С витаминаар баялаг тул таны хүнсэнд байх бүтээгдэхүүний нэг юм.

6. Яргай болон сардин загас 

Ямар ч төрлийн загасанд омега 3 болон амин дэмүүд ихээр агуулдаг. Тэгвэл энэ дундаас яргай болон сардин загасанд эдгээр нь хамгийн өндөр байдаг аж. Цусны эргэлт өөрчлөгдөхөд нүдний торлог мууддаг. Тиймээс энэ хоёр загасанд байх омега 3 үүнээс сэргийлэх ач холбогдолтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.