У.Хүрэлсүх: Тамхичин биш тамирчин, спиртлэг биш спортлог амьдарцгаая

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөг өчигдөр/09.02/ Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Өдөрлөгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон биеийн тамир, спортын байгууллагуудын тамирчид, багш сурагчид, иргэд олон нийт өргөнөөр оролцов.



Өдөрлөгийн үеэр Монголын пауэрлифтингийн шилдэг тамирчдын чансаа шалгах тэмцээн боллоо. Мөн 40 гаруй спортын төрлийн үзүүлэх тоглолтууд болж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийгдлээ.



Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн үндэс болох юм. Товчхондоо, иргэд маань эрүүл байвал Монгол Улс маань хүчирхэг байна. Иймээс ч өнөөдөр та бүгдтэйгээ хамт биеийн тамир, спортоор хичээллэн нэгэн өдрийг өнгөрөөе гэж бодож энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас биеийн тамир, спортыг бүх нийтийн үйл хэрэг болгож, ард иргэдээ эрүүлжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Гэвч хувь хүн та өөрөө өөртөө хариуцлагатай байж, биеийн тамир, спортоор хичээллэхгүй бол энэ зорилго биелэхэд хэцүү. Энд, Жанжин Сүхбаатарын талбайд биеийн тамир, спортод дуртай, хөдөлгөөн хийдэг хүмүүс цугларсан. Та бүгд маань бусдадаа үлгэрлэн, ойр хавийнхаа хайртай хүмүүсээ спортоор хичээллүүлэн таргалуулахгүй, тамхи татуулахгүй, архи уулгахгүй байлгаж эрүүл чийрэг хүн болгох нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа үнэ цэнэтэй хувь нэмэр юм. Монгол Улсын иргэдээ, Тамхичин биш Тамирчин байцгаая, Спиртлэг биш Спортлог амьдарцгаая" гэсэн юм. 

Өдөрлөгт "Харанга" хамтлаг, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан нар ирж ая дуугаа өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэв мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.










 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөөх 2018-09-03 10:49:06
    тамхичид архичидаа төрийн бодлогоор цэгцэлдэг юм уран цэцэн хоосон үгээр шийдэхгүй
  • g= 2018-09-03 03:20:14
    60 000 000 000 hergiir shiidej Enkhbold-g zailuulaachee!!!!!!!!!!!!!!!
  • Одоо таны ээлж 2018-09-03 02:42:57
    АВИЛГАЛЧ БИШ ЭХ ОРОНЧ БАЙЦГААЯ!
  • Zochin 2018-09-03 01:17:22
    Hudalch muu gahai yu gej helj garch irlee...munhbatiin helsneer turuus hulgai l hiideg gahai baisan baina.!!!!!!!!?????