АЗИЙН НААДАМ: Монголын баг тамирчид түүхэн амжилт тогтоов

XVIII Азийн зуны спортын наадам наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонези улсын Жакарта, Палембан хотуудад зохиогдож өндөрлөлөө.
 


Ази тивийн 45 орны 10,000 гаруй тамирчид спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж, 465 багц медалийн эзэд тодров.
 


Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, анх удаа 2 хотод, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон гэх тодотголтой энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэн амжилт тогтоов.

"Инчон-2014" Азийн XVII наадамд Монгол улсаа төлөөлөн 234 тамирчин 24 спортын төрөлд оролцож 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл нийт 21 медаль хүртэж 44 орноос 16 дугаар байрт шалгарч байсан түүхтэй.
 


Харин энэ удаагийн наадамд манай баг тамирчид 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийт 25 медаль хүртэж, 45 орноос медалийн жагсаалтын 16 дугаар байрт шалгарав.

 

"Жакарта-Палембан - 2018" Азийн наадмаас медаль хүртсэн спортын төрөл:

Чөлөөт бөх – 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл

Самбо – 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл

Буудлага – 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл

Бокс – 1 алт, 1 мөнгө

Жүдо – 2 мөнгө, 5 хүрэл

Кураш – 2 мөнгө

Жюү-жицү – 1 хүрэл
 

Алтан медаль

 

Э.Бэхбаяр - Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 57кг

П.Орхон - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 62кг

Г.Нандинзаяа - Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал

Г.Наранцэцэг - Самбо эмэгтэйчүүдийн -48кг

Э.Цэндбаатар - Бокс эрэгтэйчүүдийн 60кг
 

Мөнгөн медаль

 

Ш.Түмэнцэцэг - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 68кг

Ш.Эрдэнэбаатар - Самбо эрэгтэйчүүдийн -52кг

Б.Ойдовчимэд - Самбо эмэгтэйчүүдийн -48кг

Ч.Нарантуяа - Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал

Б.Чинзориг - Бокс эрэгтэйчүүдийн 64кг

Г.Алтанбагана - Жүдо эрэгтэйчүүдийн -90кг

Ө.Дүүрэнбаяр - Жүдо эрэгтэйчүүдийн +100кг

Б.Баасанжаргал - Кураш эмэгтэйчүүдийн -68кг

О.Мөнхцэцэг - Кураш эмэгтэйчүүдийн -78кг
 

Хүрэл медаль

 

О.Үйтүмэн - Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 86кг

Э.Сумъяа - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 53кг

А.Батцэцэг - Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн 57кг

Ц.Батцэцэг - Самбо бөх эмэгтэйчүүдийн -68

Г.Нандинзаяа - Буудлага эмэгтэйчүүдийн 10м урт бууны дасгал

О.Ууганбаатар - Жүдо эрэгтэйчүүдийн -81кг

Л.Отгонбаатар - Жүдо эрэгтэйчүүдийн -100кг

М.Уранцэцэг - Жүдо эмэгтэйчүүдийн -48кг

Д.Сумъяа - Жүдо эмэгтэйчүүдийн -57кг

Ц.Наранжаргал - Жүдо эмэгтэйчүүдийн -70кг

Ц.Удвал - Жюү-жицү эмэгтэйчүүдийн -62кг

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chamlahaar changa atga! 2018-09-03 22:25:57
    Sain baina. Chamlahaar changa atga!
  • зочин 2018-09-03 14:45:52
    эх орондоо медаль авч ирсэн тамирчиддаа баярлалаа.
  • а 2018-09-03 09:18:24
    допинг хэрэглээ биз дэ
  • Гольф 2018-09-03 03:51:47
    Нөгөө алдарт дуучин гольф тоглодог хүн яасан бэ ?медалийн давцанд зогсчих юм болоод байсан...ккк
  • !!! 2018-09-03 02:42:43
    Amjilt Ulam ih hicheesen bol bair uragshlah bolomjuud haragdaad l bailaa shuu !! Amjilt !!!
  • Цоги 2018-09-03 01:41:10
    Ацных нь түүхэн амжилт. 300 гаруй хүн орчоод
  • yahav dee  2018-09-03 01:22:51
    yag uridniih shigee bair ezelj, 9 altan medal busad orond beleglej dee.