“Талын хөх чононууд” талбай дээрээ ялалт байгуулав

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн шигшээ баг нутагтаа болж буй “Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн”-ий эхний тоглолтоо Макаогийн эсрэг хийж 4:1-ээр хожлоо.

Манай шигшээ багийн залуус талбай дээрээ, үзэгчдийнхээ өмнө хавь илүү тоглолтыг үзүүлсээр эхний үеийн 39’ дэх минутад С.Ганхуягийн гоолоор тэргүүлээд эхэлсэн. Хагас хамгаалагч М.Төгөлдөрийн алсын зайнаас цохисон цохилтыг эсрэг багийн хаалгач хаасан ч ойж гарч ирсэн бөмбөгийг С.Ганхуяг нэмж гоол оруулсан нь энэ юм.

Нэгдүгээр үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн Ж.Сүндорж шууд чөлөөт цохилтоос хаалганы баруун дээд буланд гоёмсог гоолыг оруулсанаар манай шигшээ хоёр гоолын илүүтэй болж ирэв. Гэсэн ч хоёр гоол оруулаад тайвширч болохгүйг Макаогийн залуус анхааруулж, 49 дэх минутад тоог 2:1 болгон ойртууллаа.

Тоглолтын үр дүн эргэж болзошгүй эгзэгтэй мөчид, 71’ дэх минутад сэлгээгээр орж ирсэн Б.Балжинням ердөө гурван минутын дараа хувийн ур чадвараар гоол оруулж, манай баг дахин хоёр гоолын илүүтэй болов. Шигшээ багийн туршлагатай довтлогч Н.Наранболд 82’ дахь минутад мөргөж гоол оруулсан нь тоглолтын эцсийн цэг байлаа.

“Талын хөх чононууд” Макаогийн хаалгаруу чиглэсэн 23 цохилт гүйцэтгэж дөрвөн гоол оруулсан бол эсрэг баг нэг цохиж, нэг гоол оруулсан байна.

90 минутын турш үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж гайхалтай тоглолт үзүүлсэн Монголын шигшээ багийн залуус тэмцээний хоёр дахь тоглолтоо есдүгээр сарын 04-ний 17:00 цагаас Умард Марианы Арлуудын эсрэг тоглоно.























Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Фанат 2018-09-03 02:07:22
    Дэлхийн аваргаар Баар саванд багтаж ядан үзээд байсан Фанатууд хаачив? Монголынхоо багийг дэмжээд үзэхгүй Баар саваар Архидах гэж л далимдуулдаг хүмүүс дээ