Их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болно
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:00 цагт:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа бүх МСҮТ, Политехник коллеж хичээлийн шинэ жилийн нээлтээ хийх бөгөөд С.Чинзориг сайд өглөө 8:00 цагт Монгол-Солонгосын политехник коллеж, 9:00 цагт Барилгын политехник, 10:00 цагт Үйлдвэр, урлалын политехник коллежийн Эрдмийн баярт оролцоно.
 
08:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ тус сургуулийн жагсаалын талбайд болно. Тус арга хэмжээнд ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ болон БСШУСЯ-ны удирдлагууд, ХСИС-ийн нийт бүрэлдэхүүн оролцоно.

09:00 цагт:  ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль Монголдоо анх удаа нисэхийн чиглэлийн зарим нарийн мэргэжлээр энэ жилээс элсэлт авч боловсон хүчин бэлтгэдэг болж байна. Тиймээс тус сургуулийн нээлтэд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар оролцоно.
 
09:30 цагт: Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсэг сургууль цэцэрлэгүүд, шинжлэх ухааны байгууллагуудаар явна.

10:00 цагт:  СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа СЗСҮТ /11-р хороолол/-ийн өмнөх талбайд болно.

11:00 цагт:  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ХААИС-ийн нээлтэд оролцоно.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Үндсэн хууль зөрчиж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төрийн ордны А танхимд  хэвлэлийн бага хурал хийнэ.
 
12:30 цагт: УУХҮ-ийн яамны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай. Хуралд сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцоно.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.