Нийт цэцэрлэгийн 50 хувь нь ажил хаяжээ
Өнөө өглөө хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явах ёстой байтал гэртээ өнжиж байна. Яагаад гэвэл зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяжээ.

Тодруулбал, үйлдвэрчний эвлэлийн хороотой сургуулиудын багш нар ажил хаяжээ. Харин зарим сургуулиуд хэвийн ажиллаж байгаа талаар эх сурвалж хэлэв. Яг ямар ямар сургуулиуд хаясан байгаа талаарх нэрс нь журмаараа нууц байдаг гээд хэлэхгүй байна. 
 
Мөн Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт цэцэрлэгийн 50 хувь нь ажил хаяжээ.
 
Сургуулиудаас бол Баянзүрх дүүрэгт 53, 44, 97, 84 зэрэг сургуулийн багш нар ажил хаясан бол Сонгинохайрхан дүүрэгт хэд хэдэн сургууль ажил хаялт зарласан баттай мэдээлэл байгаа юм.
 
Ажил хаяж байгаа багш нарын хувьд хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа дуулгажээ. Харин өнөөдөр үйлдвэрчний эвлэлүүд нь хуралдах товтой байна.

 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-03 12:00:44
    Зөв шдээ. Хэн нь 5 сая төгрөгний цалин аваад хэн нь 500 мянгыг авдаг юм. Төрийн алба бол ижил л бх ёстой.
  • зочин 2018-09-03 05:41:46
    Энэ багш ухаантай юмнууд болиосой ганцхан өөрсдийнхөө эрх ашгийг бодохын
  • Зочин 2018-09-03 04:18:21
    Манай хүүхдийн сургуулийн захирал эмэгтэй АН-н томилгоогоор гарсан хүн. Сав л хийвэл ажил хаядаг.
  • сарантуяа 2018-09-03 04:11:14
    багш нар даварсан бна шүү хүүхдийн хэрэгцээгээр тоглож цалинг боломжоороо нэмсэн шүү дээ боломжийн цалин авдаг шүү дээ
  • mongol ulus 2018-09-03 03:55:22
    Mongol xvniig yaduu zolbin amidraxad xvrgej bga gadnii deeremchidees salj mongol xvn mongoloo udirdsan tsagt ene bvx zovlon arilax uchirtai yum shv
  • ээж 2018-09-03 03:45:29
    Ажил хаяж байгаа сургуулийн захирал аль намынх байгааг судлаарай. Улс төрийн шоу бас явж бн шүү. Хүүхдүүд хохирох ёсгүй.
  • ө 2018-09-03 03:41:45
    эсэргүүцээд байгаа хүмүүс нь төр засгаа магтан дуулаач дээ, багш, эмч, эрдэмтэд бол монгол улсын жирийн л иргэд тэд ядрах ёсгүй
  • зочин 2018-09-03 03:38:37
    Чааваас, зөв бичих дүрмээ мэддэггүй ээ. "дахь", "эхэлж" гэж бичдэг юм сан. За тэгээд таслал энэ тэрийг дурдаад ч юу гэх вэ.
  •  2018-09-03 03:15:55
    Засгийн газар үндсэн үүргээ сайн биелүүлдэг бол ийм явдал гарахгүй байх байлаа. иргэд ч санаа амар ажиллаж байх байлаа. Тиймээс хувьсгал хийж төрийг өөрчлөх х...
  • Дорж 2018-09-03 02:52:59
    Хаях хэрэгтэй. Шаардлагаа биелүүлтэл ажил хаях хэрэгтэй. Шүүхийн цалин төсвийг бууруулж зөрүүг багш,эмч төрийн бусад албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй...
  • ээж 2018-09-03 02:31:07
    Үнэн үнэн
  • Батаа 2018-09-03 02:20:54
    Худлаа,нийслэлийн ихэнх сургууль, цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна.