Нүүрсний уурхайд дөрвөн иргэн хордож амиа алдав
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан иргэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн 13.00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20.25 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч, 11 метрийн гүн нүхэнд нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан тус дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн О /23 настай, эрэгтэй/, иргэн Ц /20 настай, эрэгтэй/, иргэн М /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-09-04 03:43:48
    ail geriig awcn yawax ercnuud ni amia aldaj duuslaa tor zasag yu hiij bnaa.. hairan saihan zaluus .. um maani badmi hum
  • далан зургаа 2018-09-03 19:24:28
    Ард иргэдээ ингэтэл ядуу амьдруулж байгаа 76-с дөрвийг нь аваачиж тэр нүх рүү хийе
  • oo 2018-09-03 11:12:08
    Toriin tolgoid dandaa Mongoliin daisanuud garch Mongoliin esreg xuuli batalj xvn ardiig xoni shig nomxon svreg bolgoj doromjloodl ard tvmen gedesee tejeex gj......
  • Od 2018-09-03 10:52:24
    Gedsee tejeeh l gej ene hortoi nuhruu orson baij taaraashdee. MGL hunii ami ?! Heleh ch ug alga daa. Um ma ni badi mi hum
  • бб 2018-09-03 06:20:19
    үхээд л үхээд л ,,,засаг төрд хамаатай асуудал гэж байнуу ингэхэд