Сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяснаас болж аав ээжүүд бухимдалтай байна
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар ажил хаялт зарлажээ.
 
Харин ажил хаялт зарласан сургуулиудын ажил хаялтын байдалтай монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг болон ажил хаялт зохион байгуулах ажлын хэсэг монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч М.Одбаяр нар уулзаж ажил хаялт хуулийн хүрээнд үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгч явна.
 
Хичээлийн шинэ жил эхэлж байхад цалингаа голж, дахин нэмэхийг шаардан ажил хаялт зарлаж байгаа багш нарын энэ увайгүй үйлдэл олон эцэг эхчүүдийг бухимдууллаа.
 
Ажилдаа хүүхдээ дагуулаад ирсэн, хүүхэд харах хүнгүй гээд зарим нь ажилдаа ирж чадаагүй төрийн алба хаагчдад ч байна.
 
Багш нар төр засгийг дарамталж байгаа нэрийдлээр жирийн ард иргэдийг дарамтанд оруулж байгаагаа мэдэж байгаа болов уу.

Ажил хаясан багш нар сургууль дээрээ зүгээр сууцгааж байна. Монголын үйлдвэрчний эвлэлээс хүмүүс иртэл тарж болохгүй, хаашаа ч явахгүй шүү гэсэн үүрэг даалгавар авчихсан сууж байх юм.
 
Өнөө өглөө ажил хаясан гэх сургуулиудын заримаар нь орлоо. Хороололд байрлах 28 дугаар сургууль бол ажил хаяагүй хүүхдүүдээ хэвийн авч хичээлээ орж байна билээ.

Харин Нийслэлийн лобартори 93 дугаар сургууль дээр очиход, хүүхдүүд ч байхгүй эль хуль. Багш ажилчид нь бололтой хэдэн хүн холхино.

Харин мэр сэр хүүхдүүдээ дагуулсан эцэг эх нар “Сургууль хэзээ орох юм бэ. Яагаад ажил хаяж байгаа юм бэ” гэж тэднийг шалгаана. Багш нар ч мэдэж байгаа юм алга “Ажил хаясан байна. Хэзээ орохыг мэдэхгүй нь. Үйлдвэрчний эвлэлээс удирдлагууд ирж яах ийхийг шийднэ. Гэхдээ маргаашнаас эхлээд хичээл хэвийн орох байх” гэв.

Зарим багш нар нь “Би сайн мэдэхгүй байна. Ангийнх нь багштай нь уулз” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Багш нарт бол ажил хаях ёстой шүү, хичээл битгий ороорой, хүүхдүүдийн эцэг эхэд мэдэгдээрэй гэсэн үүрэг даалгавар өгчээ. Бас болоогүй ажил хаясан багш нарынхаа гарын үсгийг цуглуулж авч байгаа гэнэ.

Зарим сургуулиуд болохоор зургаан настнуудаа их эвтэйхэн аргалаад буцаасан гэнэ.

Тухайлбал, Нийслэлийн 97 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш нар бүгд гаднаа гараад ирчихсэн “Сургуулийн засвар дуусаагүй болохоор өнөөдөртөө хичээл орохгүй багш нар нь залганаа” хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нартай нь буцаажээ.  

Багш нар үнэхээр ажил хаяад, сурагчдаа бодохгүй байгаа асуудал цөөн байх. Тэд ардын хүүхдийг сургах үүргээ гүнээ ухамсарладаг хүмүүс гэж боддог. Энэ болсон болоогүй үйлдвэрчний эвлэл нэрээр шантааж хийж, багш нарыг гар хөлийн үсэг зурахыг шаардаж, бусдыг турхирч,бахирдаг хүмүүс л больчих хэрэгтэй.

Зарим эцэг эхчүүд “Багш нарын цалин нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч цагаа олоогүй зохион байгуулалт муутай, мэдээлэл ч муутай байгаа нь буцаад энэ нөхцөл байдлыг харах эцэг эхчүүд нийгмийг өөрсдийнхөө эсрэг болгох вий дээ. Есдүгээр сарын 1-нд ихэнх сургууль нээлт хийж байх үеэр 27 сургуулийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж даваа гарагт ажил хаяна гэж зарласан. Тийм гэнэтийн зохион байгуулалтгүй. Наймдугаар сард ҮЭ нь бүгд амарч амарчихаад гэнэт ухаан орсон юм шиг хичээл эхлэх өдрүүдэд ингэж бужигнаж байгаа нь цаг үеэ олоогүй ажил хаялт” гэж ярилаа.
 
Харин хороолол хавийн цэцэрлэгүүд ажил хаяагүй бөгөөд Нийслэлийн 41 дүгээр цэцэрлэгээр ороход “Манайх ажил хаяхгүй ээ, хэвийн ажиллана” гэлээ.
 
Ийнхүү хугацаагүй ажил хаялт нэрийдлээр олон хүнийг хохироож, олон хүүхэд сургуульдаа ч цэцэрлэгтээ ч явах эрхгүй болов. Хэн нь хэнийгээ хохироогоод байгааг ч ойлгохгүй байна. Дур зоргоороо аашилж, хүүхдүүдийн сурах эрх ашгийг хохироож байгаа багш нарыг турхирч байгаа ҮЭ болоод багш нарт холбогдох газар, салбар яам нь хатуухан хариуцлага тооцох ёстой гэдгийг ч эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байв.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-09-04 16:53:23
    Цогзолмаа эмгэний. Захиалга уу.
  • зочин 2018-09-04 15:14:06
    Хөгжье гэвэл багшаа тордох ч хэрэгтэй, хүндлэх ч хэрэгтэй, ядаж амьдралаа зөв авч явах хэмжээнд хүрэхүйц цалин өгөх ч хэрэгтэй .
  • Tsetserlegiin 2018-09-04 11:13:15
    Tsetserlegin baga bulgiin bagsh nariin tsaling tultal nemye. Hunii pamperstai 40 huuhduudig udurjinguu 2 hun harah ymr ve. Uiluulad etseg eh n zugataj bhad tevr...
    • Unen 2018-09-04 11:14:56
      Uneher tsetserlegin 2 nastai angin bagsh bol yadargaand orj yhdegin bn. Achaalalig n bagasgaj tsaling n nemeh heregtei bn. Uurinhy 2 huuhdig yaaya da gej harj b...
  • Иргэн 2018-09-04 07:36:26
    Дарга нар их тарган,багшууд ядуу байхад ажил хаяхыг дэмжиж байна.
  • eej 2018-09-04 01:57:31
    Umsuj zuuhuin dontoi terendee hamag tsalingaa tavina..daraa n tsalingaa golno bolimoor uym doo..nuhuruudeere oligtoi orlogo oluulaaa
  • фак 2018-09-03 17:47:38
    Дундаж цалин 1 сая 200 мянга болсон гээд л хэдхэн хоногийн өмнө баяр баясгалантай мэдэгдээд байсан. Багш нар ядаж дундаж цалин авах хэрэгтэй.
  • Ээж 2018-09-03 15:45:01
    Хичээлээ чанартай сайн заадаг багш нар ажил хаялтанд оролцоогүй харин тааруухан заадаг багш нар л сул цалин авах гэж улайран зүтгэж байгаа
  • Иргэн 2018-09-03 15:16:35
    Эцэг эх ууртай бга бол ажил хаялт үр дүнгээ өгч л бга юм бна
  • HATUU BAI. 2018-09-03 15:13:29
    EHLEED ZAHIRLUUDIIN HAL. BOLOHGUI BOL ERHLEGCH NARIIN. TEGEED BOLOHGUI BOL BAGSH NARAAS NI HAL.
  • Zochin 2018-09-03 14:56:25
    Neg negnee duuraisan tansaglalaa l zogsoochih l doo bags nar barag bygd mashintai bulgar shubrai Godon gutaltaiedgeeriiig avah geed hetertelee zeel avchihaad l
  • !!!!!! 2018-09-03 14:45:34
    Багш нарын цалин үнэхээр бага! Нэмэх ганц арга нь төрийн захиргааны орон тоо, цалинг 50 хувь цомхотгох!!! УИХ,ЗГ цалингүй ажилла!!! Грек тэгсэн!!!
  • setguulch 2018-09-03 14:10:53
    Bagshaa dejij baina
  • !  2018-09-03 12:53:51
    Багш нарын тэмцэл зөв. Дэмжиж байна!
  • Зочин 2018-09-03 12:00:14
    Бүгдийг нь ажлаас халаад шинэ боловсон хүчнээр ханга.Өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм.Хэдхэн цаг хичээл заасан болоод ихэнхдээ сургуульдээрээ байдаггүй биздээ...
  • Zochin 2018-09-03 10:31:09
    Багш нар одоо болио. Цалин чинь нэмэгдсэн шүү. Та нар 2012-2016 онд цалингаа нэмүүлэх гэж шаардлага тавьж тэмцэхгүй яагаав. Битгий улстөрж
  • Shantaajchid 2018-09-03 09:50:12
    Zailuul ed nariig
    • Zochin 2018-09-04 09:09:34
      Odoo bolido ch im baga tsalin avad bagshilj baigaa bol tsalin baga ged yarij yavaa daa .nemegdvel avahgui gej helerei malaa
  • Нараа 2018-09-03 08:56:30
    Багш нары яг гар дээр авдаг цалин тийм ч бага биш ш дээ , Хувийн хэвшилд бор зүрхээрээ ажилж байгаа хүмүүсийг бодвол өндөр авдаг байх шүү.
  • Зочин 2018-09-03 08:53:14
    Манай хүн цэцэрлэгийн багш. улсад 32 жил ажилласан. 480 төгрөг авдаг. ийм цалингаар амьдрах гэж ядаж яваа өрх толгойлсон багш нар зөндөө бий.
  • зочин 2018-09-03 08:07:19
    БАГШ ИНАР БОЛЬЖ ҮЗ ДЭЭ АРАЙ Ч ДЭНДЭНЭ ШҮҮ ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР БАЙДАГ ГЭСЭН. ЮМ ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ХЭТЭРХЭЭРЭЭ ОЛОН ТҮМНИЙ ДООГ ТОХУУ БОЛДОГ ГЭДГ,ИЙГ САНА
  • зочин  2018-09-03 06:49:29
    энэ арай дэндэнэ МҮЭ байгууллага гэж нийгэмд ямарч өгөөгүй байгууллага ард түмнийг турхираад сууж болохгүй үүхийг татан буулгаж арай хэлбэртэй төлөөлөлийн байг
  • Бат 2018-09-03 06:30:17
    Энэ нийгмийг энэ дорой байдалд оруулсан 2012-16 төр барисан АН одоо түүнийг удаан засаж байгаа МАН аль их буруутай вэ бодох л асуудал
  • зочин 2018-09-03 06:27:06
    БАГШ НАР ИЙМ ЁС СУРТАХУУНЫ ГҮН ДОРОЙТОЛД ОРСО,Н ХҮЙЧ ҮЕЭЭ ЭХ ОРНОО БОДОХОО БОЛЬСОН ИЙМ МУНХАГУУД БИДНИЙ ҮР ХҮҮРДЭД ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙНА.
  • зк 2018-09-03 06:10:35
    энэ үйлдвэрчний эвлэл гэж шал худлаа ард түмний нэрийг бариад шоу хийдэг хөгийн новшнууд байдаг ш дээ Тэр барзгар Ганбаатарыг хар худлаа ард түмний нэр барьдаг ...
  • Батаа 2018-09-03 05:49:06
    Нийслэлийн 12 сургууль л ажил хаясан. Бусад сургууль, цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
  •  2018-09-03 05:45:31
    Нийгмийг нийтээр нь доорд оруулсан 76 МАНгасуудыг хуугаар нь хядаж төрийг ариун цэвэр сахиулах ажлыг иргэд хийх хэрэгтэй. одоо хурдан хийхгүй бол ирээдүйд ямар...