З.Нарантуяа: Хүүхэд хамгааллын чиглэлээр нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-д тавина
Өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд хүүхэд хамгааллын чиглэлд хэрэгжиж буй хуулийн төслүүдийн хэрэгжилт, Засгийн газраас суулгаж өгсөн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг хянаж, холбогдох асуудлаар мэдээлэл өгөв.
 
Тэрбээр “УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын хуулийг баталсан. Хуулийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд 2018 оны төсөвт тодорхой мөнгөн төсвүүдийг  суулгаж өгсөн. Мөн цэцэрлэгт хамрагдах хүрээг 84 хувьд хүргэх зорилт тавьсан байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад хүүхэд хамгааллын чиглэлд суулгаж өгсөн.
 
Бид хуулийг нь баталж, мөнгийг нь хуваарилж өглөө. Гэтэл бодит байдал дээр хүүхэд хамгааллын байдал сайжирсан дүнтэй харагдахгүй байна. Би УИХ-ын гишүүний хувиар Ерөнхий сайдад хандаж, хүүхэд хамгааллын чиглэлээр асуулга тавьсан.

Асуулгын хариултаас харахад, хүүхдийн эсрэг захиргааны зөрчил 25 хувиар өсч, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг огт буураагүй байна. Сүүлийн таван хугацаанд 16 хүүхэд хүчирхийллийн  улмаас амь насаа алдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын төлөөллүүдтэй уулзсан.

Хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд эмэгтэй гишүүд анхаарч, 5 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн. Гэтэл энэ мөнгийг асуудлын ач холбогдлыг нь харгалзалгүй, ихэнх мөнгийг нь сургалтад оруулсан байна.
 
Мөн гурван ээлжээр хичээллэж байгаа сурагчдыг хоёр ээлжинд шилжүүлнэ гэсэн. Энэ зорилгоор Боловсролын салбарт 236,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төсөвт суулгасан байгаа. Энэ мөнгөөр 59 сургуулийг шинээр барьж эхлүүлнэ. Энэ жил 61,2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийг шинээр барихад 62,4 тэрбум төгрөгийг хувиарласан байгаа. Энэ хичээлийн шинэ жилээр сургууль цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа талаар бодит байдлыг харсан байх.

Урд өмнө байгаагүй их мөнгийг хүүхэд хамгааллалаар зарцуулахаар төсөвт хувиарласан байгаа. Гэвч бодит байдал нь ямар байгаа вэ. Бид хуулийг нь баталлаа, мөнгийг нь хувиарлаж өглөө.

Дээрх хуулиуд хэрэгжилтийг харахаар нөхцөл байдал маш муу байна. Ялангуяа хүүхэд хамгаалах үйл ажиллагаа дорвитой сайжраагүй байгаа юм.
 
Манай улсад хүүхэд хамгааллын чиглэлд маш олон байгууллага байна. Үйл ажиллагаа нь яваад байгаа боловч, уялдаа холбоо муутай учраас хүүхэд хамгаалах чиглэлд бодит ажил хэрэг өгөхгүй байна. Тиймээс энэ сэдвээр УИХ дээр нээлттэй сонсгол хийх саналаа тавина” гэв.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бөй 2018-09-05 09:03:55
    зөв санаачлага. Хүүхдийн эрсдлийн асуудалд сураг нь ч гардаггүй эмэгтэй гишүүдээс нэг нь ч гэсэн ингээд санаж, сэтгэл гаргаад торойж байгаад баяртай байна
  • зочин 2018-09-04 06:02:53
    Зөв асуудал сургалт хийсэн нээрийдлээр төрийн байгууллагуудын идэж уух эх үүсвэр нь болоод байгаа