Хууль бусаар ажил хаяж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцуулахаар шүүхэд хандана
 
Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдөр Нийслэлийн 12 сургуулийн багш нар хугацаагүй ажил хаяж, хүүхдүүдийг сурах эрхээр нь боож, эцэг эхчүүдийг хохироов.
 
Тэгвэл ажил хаялт хуулийн дагуу байж чадаж байгаа юу.
 
Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалттай зөрчилдөж байна.
 
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг байгуулсан. Нэмэлт хэлэлцээрийн 3.2 дахь хэсгийн 8-д заасны дагуу инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Олон Улсын Валютын сантай хэлэлцээрээ үргэлжлүүлэх  үүргийг Засгийн газар хүлээсэн.

Энэ үүргээ биелүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг 8,0 хувиар нэмэгдүүлж, бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг шинэчилснээр цалинг 12.3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
 
Гэвч Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагууд Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбартай  хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар “хөдөлмөрийн хамтын маргаан” гэдэг нь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг ойлгоно.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь улсын нэмэлт хэлэлцээ хийх үйл явцад оролцсон боловч нэмэлт хэлэлцээрт тус холбоог төлөөлсөн Ж.Батзориг гарын үсэг зураагүй тул хэлэлцээрийн тал гэж үзэх үндэсгүй юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг үндэслэн Боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаях хууль эрх зүйн нөхцөл бүрдээгүй байна. 
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааныүйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн 2.13-т “Инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Олон улсын валютын сантай хийх хэлэлцээрийн хүрээнд хүргүүлнэ” гэж заасан байна.


Гэвч уг хэлэлцээрээр тохирсноос давж “Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300.000 төгрөгийг аравдугаар сараас өмнө олгох, Засгийн газраас гаргасан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэрийг өөрчилж, боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэх” шаардлага тавьж ажил хаялт зохион байгуулахаар шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1.3-т заасны дагуу хууль бус ажил хаялтад тооцох үндэслэлтэй байна.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан. Хэрэв ажилтны төлөөлөгчид хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэсэн бол маргаанд оролцогч талд мэдэгдэж, хөдөлмөрийн зуучлагч болон хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлсний дараа хамтын маргаан шийдвэрлэх эцсийн арга хэмжээ болгож ажил хаялт зохион байгуулах эрх үүсдэг.
 
Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагууд Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбартай  хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 115, 116, 117, 118 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна.
 
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын зохион байгуулж буй ажил хаялтыг хууль бус ажил хаялтад тооцуулахаар шүүхэд хандах нөхцөл бүрдээд байна.


О.Сайхан
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бодлын хулгайч 2018-09-05 01:36:15
    нгийтийн эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүст хариуцлага тооцвол хамгийн тэнэг хэрэг дээ. энэ цогзолмаа хамгийн тэнэг дүнхүү амьтан юмаа. бурхан минь
  • zochin  2018-09-04 02:19:35
    Bagsh nariig iim zohisgui uildel garguulj bga shiidej chadahgui bga tuhain surguuliin zahirluudiig ehleed ajilaas n hal..
  • Зочин 2018-09-03 17:55:11
    Багш нараа сургалтын чанараа сайжруулчаад цалингаа нэм гэж шаардаач
  • Үнэн 2018-09-03 17:22:35
    Багш нар цалингаа нэмүүлэх, оюутнууд төлбөрөө бууруулахаар тэмцэх нь зөв. Улс төрчид, авилгалчид болохоор тендер, албан иугщшаалаараа мөнгө олоод бна шүү дээ.
  • зочин 2018-09-03 16:40:57
    багш бол хүүхдийн сайн сайханы төлөө явдаг болохоос шан харамж, мөнгө төгрөгөнд шунадаг лам нар биш шүү ажлаас нь халах хэрэгтэй
  • Zochin  2018-09-03 13:29:41
    Zvb arga hemjee ab ajlaas ni hal
  • Zochin 2018-09-03 12:50:28
    Харин ч эрүүл саруул ухаантай ядаж өөрсдийнхөө төлөө тэмцэж чаддаг хүмүүс багш нар бна. 8 хувь нэмэгдсэн цалингаар юж авахын цонхны цаанаас чихэр долоолгож бна
  • zochin 2018-09-03 12:32:42
    Ajil hyalt bolno gedgee urdchilan sanuulsan shuu dee,medseer baij arga hemjee avaagui saidiin buruu
  • zochin 2018-09-03 11:10:27
    huuhdiin erh ashigiig ulandaa gishigsen ene surguuliin zahiral bagsh nariig hurdan zailuulj ajilgui baigaa bolon bololtsootoi ahmad bagsh, busad surguulaudaas n...
    • Bagsh 2018-09-03 13:36:49
      Bagsh avah gej 14 honog zar taviad iim tsalintai ajillana geed hvsnegt vzvvlhed bvgd CV gee avaad butssan. Bid harin uursdiin amidralaa ulanda gishgej ajillaj b...
  • зочин 2018-09-03 09:41:48
    ҮЭ болиочээ. Өагш нар ичээчээ. Эрүүлээр сэтгэ, засаг золомжоороо нэмэж байхад битгий шуна. Ийм ухамсаргүй багшаар хичээл заалгаснаар чанаргүй боловсролтой болж ...
  • Amar 2018-09-03 09:16:11
    Байгаа мөнгөндөө тааруулж л цалин нэмэх гэж байгааг ойлгомоор байна.Мөнгөтэй болвол нэмээд л явна шүү дээ.Багш нар өрөнд оруулсан Эрдэнэ ван АН-тай заргалдаач.
  • Зочин 2018-09-03 08:57:41
    Зөв зөв, олигтой юм зааж байгаа юм шиг
  • зочин  2018-09-03 08:09:29
    Зөв байна. ямиар даварсан гарууд бэ шавь нараасаа ичээсэй
  • zochin 2018-09-03 07:55:22
    Zuv bn.Uuniig ardchilsan nam hiij baigaa ajil shuu dee
  • зОЧИН 2018-09-03 07:53:05
    Энэ багш нар цалин нэмэгдэхээр дагаад бид бүхний хэрэглэж байгаа өргөн хэрэглээний барааны үнэ түүнийг давж нэмэгдэнэ гэдгийг яагаад ойлгодоггүй юм боловоо.
  • Зочин 2018-09-03 07:39:31
    Больж Хуулийн дагуу шүүхд хандаж жаахан зангарга гаргамаар байна. ҮЭ гэдэг Монголд шантаажны үүрэг гүйцэтгэж байна.
  • сарантуяа 2018-09-03 07:24:57
    1р ангийн хүүхдүүд сурах сонирхолтой эхлэж байхад сурах мэдэхийг боож байгаа нь туйлын хариуцлагагүй 84 сургууль нээлтэй хийхдээ хүртэл 1-р ангийн хүүхдүүдэд ...
  • Zochin 2018-09-03 07:20:48
    Zov AHam hiij b.gaa ajil sh dee