Шинэ нисэх онгоцны буудал хоёр талаас бууж хөөрөх боломжтой
"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны шинэ буудал, хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалтын ажил шувтрах шатандаа ороод байна. Нисэх буудал ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаа, мөн нэмэлт барилгын ажлуудыг хүлээлгэн өгөх хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг анх 2008 оноос судалж, улмаар 2012 оноос Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн 28.8, нэмэлт 36.9 тэрбум иенийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулалт өрнөж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Mitsubishi & Chiyoda" хамтарсан түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр "Samsung C&T" , "MCS Property" компани ажиллаж байгаа юм.  
 


Дэд сайдын онцлон анхаарч үүрэг чиглэл өгсөн 3-н асуудлын нэг нь монголын талаас хариуцаж буй нэмэлт гурван барилгын асуудал юм.  Энэ нь Захиргааны барилга /96,9/, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга /89,4/, Аэродромын засвар үйлчилгээний барилга /92,4/-ын явц удаашралтай, нэмж сунгасан гэрээгээр 2018 оны 8 сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр тусгагдсан бөгөөд газар дээр нь танилцахад 89-96 хувьтай байна.

Төсөл хэрэгжүүлэгч “Ви Эйч энд Би” ХХК-ийн зүгээс материалын үнэ өссөн, үлдэгдэл мөнгө орж ирээгүйгээс саатсан гэдэг хариултыг энэ үеэр өгсөн бөгөөд Дэд сайд  “Ашиглалтад оруулах хугацаа, үнийн саналыг танайх өөрсдөө боловсруулж оруулж ирсэний дагуу батласан. Тиймээс дахин сунгана гэдэг байж боломгүй асуудал юм. Цаашид богино хугацаанд барилгыг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөхөд ажлаа чиглүүлэхийг үүрэг болголоо.
 


Мөн энэ үеэр шинэ нисэх буудлыг 11 сард хүлээлгэн өгөхтэй холбогдуулан бусад бэлтгэл ажилтай танилцаж аюулгүй байдал,  техникийн болон бусад нөхцлийг бүрэн хангах, бэлтгэл ажлуудыг нэг бүрчлэн шалгах, ойрын үед шийдэх асуудлуудыг багцлан танилцуулах, ангарын асуудлыг шийдэх, УБ-Чингис хаан нисэх буудлын 32 км авто замын хучилтыг 10 сарын 1-нд дуусгаж барилгын ажлыг 10 сарын 30-нд хүлээлгэн өгөх үүрэг чиглэлийг ЗТХЯ-ны АЗБХЗГ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, ИНЕГ-ын удирдлагууд, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Ашиглалтын өмнөх захиргаа болон бусад холбогдох албан тушаалтнуудад  тус тус өглөө.
 


Нисэх буудлын давуу тал нь хоёр талаас бууж хөөрөх боломжтой 


Шинэ нисэх буудлын үндсэн барилгын хувьд байгалийн гэрлийг ашиглах зорилгоор шилэн хийц түлхүү оруулсан шинэлэг шийдэл, зорчигчдод ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ, нэвтрүүлэх чадвар бүхий олон гарц зэрэг нь олон улсын жишигт нийцсэн барилга болсныг Дэд сайд Л.Халтар сайшаалаа.

Хөшигийн хөндийн онгоцны буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн бөгөөд 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай .

Н.Энхбат: Нисэхийн хөндийн барилгын ажил үндсэндээ дууссан

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны төслийн нэгжийн захирал Н.Энхбат "Хөшигийн хөндийн барилга, байгууламжийн ажил үндсэндээ дуусч байна. Эхнээсээ туршилтын нислэг амжилттай явагдаж байна. Яг одоогоор Монгол Улсын төсвийн хөрөнгөөр гурван барилга баригдаж байна. Мөн зээлээс үлдэж байгаа хөрөнгөөр барилга барьж байна. Бусад барилгын ажил дууссан, улсын комисс хүлээж авсан. Цаашид нислэгийг хэзээ эхлүүлэх вэ гэдэг бэлтгэл ажил явагдаж байна. Харин шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороход тэнд ажиллах хүч буюу үйл ажиллагааг нь явуулах хүмүүс нь албан ёсоор томилогдоогүй байна. Энэ хүмүүс томилогдсоны дараа нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулахаа шийднэ. Энд яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй" хэмээн энэ үеэр ярилаа. 
 


Цэвэрлэх байгууламжаас гадна гурван дэд цахилгаан станц барьжээ 


Хөшигийн хөндийд тус бүр нь 14 мВт-ын хүчин чадалтай гурван зуух бүхий дэд цахилгаан станцыг барьжээ. Энэ нь 70-100 мянган хүн ам бүхий хот сууринг дулаанаар бүрэн хангах хэмжээний гэсэн үг. Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийг ч барьжээ. Эрчим хүчээ Налайх болон Сонгины эх үүсвэрээр хангаж байгаа бөгөөд 16 мВт-ын хоёр трансформатор тэнд байна. Түүнчлэн тус бүр нь 2000 шоо метр бүхий багтаамжтай шатахуун хадгалах дөрвөн танк байгуулжээ. Өөрөөр хэлбэл, агаарын гурван хөлгийг нэгэн зэрэг сумлах боломжтой юм байна. Нийт 1277 ам метр талбай бүхий 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөн удирдлагын цамхаг сүндэрлэжээ. 
 

Х.Оргил-Эрдэнэ: Нисэх буудал ашиглалтад орохоор хурдны замын хөдөлгөөнийг нээнэ 


Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэн Монгол Улсын анхны хурдны замын ажил эд явагдаж байна. Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцын буудалтай холбох 32.2 км хурдны замын ажлын явц үргэлжилж байна. Энэ зам хоёр урсгал, зургаан эгнээтэй байх юм. Хэдийгээр 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч зорчих хэсгийг энэ оны эцэст ашиглалтад оруулж, харин тэмдэг, тэмдэглэгээ, тохижилтыг ирэх онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ "Нийт 140 сая ам.долларын өртгөөр 32 км замыг барьж байна. Одоогоор 75 хувьтай явна. Ирэх арваннэгдүгээр сард нисэх буудал ашиглалтад орохоор хөдөлгөөнийг нээнэ. Гэрээгээрээ ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Бага зэргийн тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх байх. Харин үндсэн замын хөдөлгөөнийг 11 сарын 1 гэхэд нээнэ" хэмээн онцоллоо. 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-09-05 06:13:35
    Угаасаа л тэгж тооцож бариаагүй юм уу. Ямар сонин гарчиг өгдөг юм вэ
  • зочин 2018-09-04 02:37:20
    за яахав дээ шинэ зүйл болгон бэрхшээлтэй л байдаг даа
  • 4 метр 2018-09-03 16:01:10
    Онгоц хөөрч буух зурвас нь 4 метрийн өргөнтэй гэнээ. Сэтгүүлч гуай энэ талаар ямарч ойлголтгүй юм байна.
  • Буруу төлөвлөлт 2018-09-03 14:48:15
    Ангарууд орж амжихгүй мөн энэ жил шинэ нисэх буудал ашиглалтад орж чадахгүй ямар ч боломжгүй зүйл япончууд ын итгэлийг алдсан
  • заа 2018-09-03 09:50:55
    Эртхэн очоод замын дагуу хашаа барьж , хэдэн гэр барьчихьяаа хоо
  • !!!!! 2018-09-03 07:52:36
    Za bayr hurgey Neg sanaa torloo Ene saihan Niseh buudal zamtai bolj baina ene zamiin hoer tal Mod Zuleg Zezeg nogoo suulgachihwal ch tun sainsan
  • zzzz 2018-09-03 07:38:38
    MAN Darhan nalaihiin zamiig iim bolgochoosoi. nasaaraa songii tegvel