Төөрсөн иргэн онцгой байдлынхны хариуцлагагүйгээс болж осгож амиа алджээ
Өнгөрсөн сарын 30-нд Нийслэлийн цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс “Богд ууланд нас барсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
 
Үүний дагуу БЗД-ийн цагдаагийн III хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажилласан байна. 

Хэргийн газрын үзлэгээр цогцсыг эрэгтэй 29 настай А болохыг ар гэрийнхнийх нь мэдээлэл болон өмсч явсан хувцсаар тогтоож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач Цэцээ гүний оргилд өнгөрсөн хоёрдугаар сард явж байгаад хавьцаа явж байгаад төөрчээ. Улмаар утасныхаа цэнэгийг дуусахаас өмнө онцгойн тусгай дугаар руу залгаж төөрснөө хэлж, тусламж гуйжээ.

Гэвч онцгойнхон Төв аймгийн онцгой байдлын утсанд холбогдож хэл гээд дуудлагыг хүлээж аваагүйгээс болж тэрээр осгож амиа алдсан байна. Үзлэг шинжилгээгээр гадны нөлөөгүй, золгүй байдлаар осгож нас барсан гэх дүгнэлт гаргажээ.

НЦГ-ын эх сурвалж “Ар гэрийнхэн нь онцгой байдлын байгууллагад ихэд гомдолтой байгаа. “Аврал эрэх үед нь тусламж үзүүлсэн бол нас барахаас нь өмнө олох боломжтой байсан шүү дээ” гэж байгаа. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгах болсон” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мэдээ бичигчийн удирдлагад 2018-09-04 03:42:55
    Согтуу галзуу үедээ бичсэн хүнийхээ мэдээг уншиж хянасаны дараа олон нийтэд хүргэдэггүй юм уу.? Эсвэл юу ч гэж бичсэн хамаагүй болж байна уу ?
  • Бат 2018-09-04 01:39:48
    Богд ууланд төөрөөд нас бие гүйцсэн үхнэ гэхээр нэг л сонин өгсөлгүй уруудвал хот эсвэл төв аймаг Үүнд онгойнийхон буруутгаад ч яахав
  • монголма  2018-09-03 13:49:02
    амар болж дээ нэртэйгээр нь гэртээ орон дээрээсээ уначихлаа орцондоо шатнаас унчихлаа энэ бүгд онцгой байдлын буруу гээд хэлчихээч ер нь хээр гадаа явахдаа ямар...
  • зочин 2018-09-03 11:44:21
    сайхан мал чи хунд ойлгогдохоор юм бичиж бай ухсэн хун л ингэж бичих байх даа хоердугаар сард явж байгаад хавьцаа явж байгаад амьд хун ингэж бичих уу
  • зочин 2018-09-03 11:41:11
    Ontsgoigiinhon tged yah baisiin? Bogd uul her tom bileedee samnahad hun huch ni hurehgui ydaj muu nisdeg tereg ch bhgushd. Osgoj uhsen nuhur ni ysan ch archaagu...
  • Уншигч 2018-09-03 10:19:30
    Онцгойгыхон харин ч мундаг шүү энэ тохиолдолд яааваа
  • зочин 2018-09-03 09:14:54
    Түргэний дуудлага бас ингэдэг шүү. Заавал дүүрэг рүүгээ ярь гн. Дүүргийнхээ утсыг мэдэхгүй хүн 103 руу ярина.
  • баатар 2018-09-03 08:50:35
    онцгуй байдал больхи ажилладаг нь унэн гэхдээ хувь хун оороо л буруутай ш дээ.эцсийн эцэст овлийн хуйтэнд арчаагуй царайлж тоорчиход тэгээд ухлээ хатлаа гэдэг м...
  • зочин 2018-09-03 07:46:11
    Ямар ч авцалдаагүй юм бичих юм аа. Өнгөрсөн оны 2 с ард төөрсөн, онцгой байдалд хэлсэн тэрийг нь сонссон, харсан хүн байж л байдаг.
  • сарантуяа 2018-09-03 07:21:59
    онцгой байдлынхан ер нь хариуцлагагүй шүү дээ ер нь төрийн алба ийм л болсон шүү дээ дарга нар ажил мэдэхгүй хүн томилж байгаатай холбоотой
    • монголма 2018-09-03 11:14:10
      чи онцгой гийн ажлын нэг цаг ч хийж чадахгүй ингэж ярьж болохгүй шүү