Шатахууны 38 хоногийн нөөцтэй байна

Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байгаа аж.

Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, Аи-92 автобензин 1888 төгрөг, Аи-95 автобензин 2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

ОХУ-аас Монгол Улсад 09 дүгээр сард импортлох Аи-92 автобензины хилийн үнэ 721 ам.доллар/тонн, Дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар/тонн болж,  өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллароор нэмэгдэн орж ирж байна.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.