Б.Номингийн оронд Э.Бэхбаярыг сонголоо
 Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн ДАШТ тэмцээн ирэх есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбекийн нийслэл Ташкент хотноо болно.

Монголын чөлөөт бөхийн холбоо наймдугаар сарын 20-нд ДАШТ-нд өрсөлдөх бөхчүүдийг албан ёсоор зарлаж маргаантай байсан эрэгтэй 57 кг-ын жинд Б.Номинг явуулах шийдвэр гаргаад байсан ч хоёр хоногийн өмнө тус холбооны Удирдах зөвлөл дахин хуралдаж энэхүү шийдвэрээ өөрчилжээ.
Тэгэхээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Номин биш Э.Бэхбаяр өрсөлдөх эрхтэй болсон байна. Б.Номингийн хувьд эрүүл мэндийн байдал, хөлний бэртэл зэргээс шалтгаалж, энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих нь дээр гэсэн дүгнэлтийг шигшээ багийн дасгалжуулагчид болон эмч нарын зүгээс гаргаад байсан юм. Иймд Монголын чөлөөт бөхийн холбоо дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэн дасгалжуулагчдын санал болгосны дагуу Э.Бэхбаярыг дэлхийн дэвжээнд сойхоор болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид есдүгээр сарын 1-нд хилийн дээс алхана.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.