Хотын гудамжаар холын гэрлээ асааж явдаг жолооч нарт хариуцлага тооцъё
Нийслэл дотор, гэрэлтлүүлэгтэй гудамжаар шөнө орой холын гэрэлтэй явдаг жолооч нарыг үнэндээ ойлгохгүй юм.
Эсвэл ойрын гэрэл дээрээ тавьж мэддэггүй юмуу.

Хот дотор холын гэрлээ асааж явснаас болж авто осол гаргах, осолд өртөх тохиолдол гарсаар байна. Мөн бороо орсон үед холын гэрэл дээрээ гэрлээ шилжүүлчихээд хотын гудамжаар давхидаг жолооч нар байдаг. Яах аргагүй хурц гялбаанд ордог. Дээр нь гэрлээ шилжүүлж мэддэггүй жолооч нар  ч бий.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд харамсалтай осол гарчээ. Шөнө дунд хотын гэрэлтүүлэгтэй гудамжаар холын гэрэлтэй явж байсан машины гялбаанд өөдөөс нь явж байсан машины жолооч замаа харахгүй, зорчих баримжаагаа алдаж улмаар хоорондоо мөргөлдөж, өөдөөс ирж байсан жолооч нь газар дээрээ амиа алдсан зам тээврийн харамсалтай хэрэг гарчээ. 

Ослын буруутан холын гэрлээ асааж эсрэг урсгалынхаа машинуудыг хурц гэрлийн гялбаанд оруулсан жолоочийн буруу болов.

Тиймээс эрхэм жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд соёлтой хариуцлагатай оролцохыг  замын цагдаагийн албанаас хүслээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-09-04 03:53:29
    shono hol zamd yavah hetsuu shuu, gerel shiljuulj medehgui malnuud mash olon.
  • жолооч 2018-09-04 01:48:38
    Торгох нь зөв.Харин хөдөө орон нутгийн замд ойрын болон оврын гэрлээ асааж явах нь зөв.Олон цаг нойргүй явж байгаа болон дүрэм журмаа огт мэддэггүй нөхдүүд
  • Zochin 2018-09-03 17:20:54
    Nemelt gerel,huchitgesen gerel zereg hogiin yum tabichihaad gaihuulj ybdag ydmag nuhud mash ih boljee. Shalgaad torgood huraagaad nuden deer in ebdleed uguuuche...
  • mash zuw erhiign hasah heregtei 2018-09-03 16:50:33
    YAG ZUW. UUR HVRMEER BAIDAG SHVV, dohiod bhad solihgvi gvriigeed bdag malnuudiig shuud erhiig n 6sar hasah heregtei, tsagdaa nar n dorvitoihon ayan yawuulaasai....
  • 2 хөлтэй малууд!!! 2018-09-03 14:50:13
    Цагдаа нар огт хайхардаггүй шүү дээ!!! Тийм малуудыг шууд эрхийг нь хасдаг болъё!!! Монгол залуучууд (40 хүртэлх насны) туйлын бүдүүлэг!!!
  • oo 2018-09-03 11:05:01
    Gadaadad bol ugaasaa xoriotoishd.ted xol deeree ch tawixgvi.bvr xotiin gadnax zamd xol deeree tawidaggui geed boddoo.
  • хотын иргэн 2018-09-03 09:45:46
    УБ-т холын гэрлээр яваад байгаа жолооч нарыг хүний амь насанд аюул учруулахыг завдсан шалтгаанаар эрхийг нь 1 жилээр хасах, зөрчил давтагдвал бүрмөсөн хасах.