САЙН МЭДЭЭ: Монгол Улс өвлийн спортын ордонтой болно

Монгол Улсад спортын томоохон цогцолбор, ордон байдаг ч өвлийн спортоор хичээллэх боломжтой газар байхгүй. Тэгвэл Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар санал тавьжээ. Тодруулбал, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаанаар Монголын талаас тавьсан санал юм. Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болсон билээ.

Тэгвэл өчигдөр/09.03/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын  орлогч  Олдржих Заяычек уулзах үеэрээ өнгөрсөн онд хөндөгдсөн асуудал нааштайгаар шийдэгдэхээр болсныг мэдэгдлээ. Тус улсын зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх болсон тухай сайхан мэдээ дуулгасан юм. Мөн хоёр орны соёл, боловсролын салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа спортын ордон барьж байгуулах саналыг хүлээн авч, дэмжлэг, туслалцаа үзүүлэх болсонд баярлаж талархсанаа илэрхийлэн “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан хүсэлтийг нааштайгаар шийдэхээр болж, элчин сайд захидал илэгээсэнд талархал илэрхийлмээр байна. Иргэдийн маань хүсэн хүлээж байсан нэгэн асуудал биеллээ олох нь. Хоёр орны хамтын ажиллагаа ч цаашдаа үргэлжилж, өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа” гэж хэллээ.
 


Ийнхүү Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн ордон барьж, монголчууд, Монгол Улсын өвлийн спортоор хичээллэдэг баг тамирчид бэлтгэл сургууль базаах ордонтой болох сайхан мэдээг дууллаа. Энэхүү ордонг барих санал, санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан гаргасан бөгөөд өдгөө биеллээ олж, сүндэрлэхээр болж байна. 

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бас нэг шоу 2018-09-09 08:41:11
    Барьж дуусаад ашиглалтад оруулсны дараа баяртай мэдээ байлаа гээд уншмаар, бариагүй байж тэгнэ ингэнэ гээд орхиж ххаясан юм энэ Монголоор нэг дүүрэн байна.
  • или  2018-09-09 07:01:50
    нийтээрэ ажилгуй турж ухэх гэж байхад энэ сайн мэдээ юм уу
  • зочин 2018-09-06 14:27:11
    Монголчуудаа л ажиллуулаарай.
  • Иргэн 2018-09-04 17:20:24
    Б.Жавхлан гишүүний 2020 оны Сонгуулийн шоу!!!!!!
  • Nam bus irgen 2018-09-04 08:12:28
    Tsyatsga tsarailaad idej uuhaa bolioroi hulgaichuudaa.
  • Зочин 2018-09-04 05:30:47
    Сайд, дарга гэхээр хэн их гуйлга гуйсанаар л уралдах юм даа?!? Энэ сэтгэлгээний хоцрогдол бус уу ...
  • Монгол 2018-09-04 02:36:37
    Газрыг хурдан шийдэж өгөөрэй. Дунд нь хятадуудыг битгий оруулаарай. Амжилт
  • Зочин 2018-09-04 02:16:47
    Гуйлгаа болимоор юм
  • Болд 2018-09-04 01:34:52
    Үнэн л дээ. Газрыг нь худалдаж ав гэж чехүүдийн дургүйг хүргээд л дуусна. Бас нэг муу нэр зүүх байх.
  • зочин 2018-09-04 01:30:09
    газрыг нь шийдэж чадахгуй байсаар тавдугаар цахилгаан станц болчихгуй бол ч бехийн ергеегее нээгээд егееч гэж еренхийлегч болон шунал зенег баянменхеес гуйж бн...
    • tt 2018-09-04 11:51:26
      Chi zoxioliin duuchin yumuu.tend chin tiim balai toglolt gexed xaashaa yum boldog gazar bolson bz de.