Блюмон болон Драмын театрын авто зогсоолыг татан буулгах шийдвэр гаргажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наймдугаар сарын 29-ний өдөр хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.

Уг захирамжид:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, мөн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагааг дуусгавар болгохыг даалгажээ.

Харин энэ суларсан талбайг иргэд амарч зугаалах ая тухтай нөхцлийг бүрдүүлэн, орчин үеийн архитектур төлөвлөлтийн дагуу иж бүрэн тохижуулах аж.

Тохижилтын ажлыг 9 дүгээр сарын 20-ны дотор зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.



Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ббабаб 2018-09-05 11:31:33
    угаасаа залуучуудын өргөн чөлөөний "залуучуудын талбай" нэртэй байсан. маш зөв шийдвэр байна
  • zochin 2018-09-04 07:38:30
    mash zov shiidver bainaa. udahgui tohijuulaad goyo boloh yum baina. yavgan yavahgui yu daa. ali yumiig zohitsuulah yum. harin ch irgediin aya tuhiig bodson bain...
  • jjjjjj 2018-09-04 05:54:57
    bagtahaa bolison mashinuudaa yah ve hotiin dàrgaa. bodoj uzsen uu
  • Иргэн 2018-09-04 02:41:30
    Хаалт барьж төлбөртэй зогсоол болгосон газрууд зөндөө бий шүү, тэднийг бүгдийг нь чөлөөлөх хэрэгтэй
  • зочин 2018-09-04 02:21:56
    ногоон зулгээ цементлээд байх юм их сургуулийн хоердугаар байрны зуун талаарх ногоон зулгийг яагаад явган хуний зам болгоод бна аа тэгээд хагас дутуу шуу
  • Иргэн 2018-09-04 02:12:59
    Хэвээрээ л бнлээ.