Онлайн тасалбар борлуулалт 50 дахин нэмэгджээ

Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран 2015 оноос хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулалтыг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү үйлчилгээ  нэвтэрснээр иргэд хот хооронд орон нутагт зорчих тасалбараа заавал "Драгон" төв, "Баянзүрх" тээврийн товчоон дээр биеэр захиалах шаардлагагүй болсон юм. Онлайн тасалбар борлуулалтын үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж өргөжиж байгаа нь сүүлийн үеийн статистик мэдээнээс харагдаж байгаа ажээ. Тухайлбал, энэ оны наймдугаар сарын байдлаар онлайн тасалбар захиалгыг 2016 оны мөн үетэй харьцуулахад 50 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хот хоорондын тээвэр болон улс хооронд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, БНХАУ-ын Эрээн, Бээжин зэрэг чиглэлд зорчих нийтийн тээврийн онлайн захиалгын давуу талууд нь хэзээ ч, хаанаас ч захиалга хийх боломжтой. Мөн цаг хугацаа хэмнэхээс гадна хүссэн суудлаа захиалах боломжтой, НӨАТ-ын баримтаа имэйл хаягаар авах зэрэг олон давуу талтай юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 86445744 2018-09-04 11:32:37
    Tasalbar avah iin tuld yamar hayagàar oroh be
    66.181.180.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-09-04 07:35:15
    хамгийн шударга хамгийн шуурхай уйлчилгээ талархаж бна жижиг тэрэгний уйлчилгээнд сайн яналт тавих хэрэгтэй менге хэт хеегеед зорчигчдын аюулгуй
    202.9.42.164
    Мэдэгдсэн Хариулах