Хайлааст, Чингэлтэйн замуудад сэрэмжлүүлэх самбар байршуулав
Чингэлтэй дүүргийн нутаг 15,17 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ он гарсаар эхний хагас жилд нийт 52 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 3,5 хувийг эзэлж байна.
 
Иймд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран дээрх хорооны нутаг Хайлааст, Чингэлтэйн замуудад нийт 5 ширхэг цацруулагч бүхий сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулжээ.
 
Цаашид тус хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёл, анхаарал болгоомжыг дээшлүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.