Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 346 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 10 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн ба 4 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын судалгаанаас үзэхэд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд 3 нь найз нарын хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол 1 нь насанд хүрээгүй эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Тухайлбал, ХУД-ийн нутаг Наадамчдын зам “Буянт ухаа 2” хорооллын урд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 3 настай У-г мөргөж гэмтээсэн бөгөөд У нь тухайн үед 9 настай эгчийн хамт замын гарч явж байжээ.

Мөн ЧД-ийн нутаг Чингэлтэйн эцсийн замд марк, улсын дугаар тодорхойгүй аютомашин нь явган зорчигч 30-35 насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Дээрх ослуудын шалтгаан нөхцлөөс үзэхэд эцэг эх асран хамгаалагч нар хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байж, 10 хүртлэх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нар сургууль орчим болон гэр, орон сууцны хорооллын дундах замаар зорчихдоо хурдаа сааруулах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас хүүхэд багачуудыг зам тээврийн   осол хэргээс  урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.