Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг жил бүрийн дөрөв дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
 
 
Тус өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа 433 дугаар хааллтай хорих анги Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Сайн үйлсийн аян” өрнүүлж, тус сумын амьдралын түвшин доогуур нэг ядуу нэг өрхөд эд материалын, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс аймгийн нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг гаргуулж, цэцэрлэгийн насны 1, хөгжлийн бэрхшээлтэй 2, сургуулийн насны 3 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна.
 
Мөн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Арвайхээр суманд оршин суудаг 3 өрхийн 3 хүүхдэд хувцас, хичээлийн иж бүрэн хэрэглэл өгч тусламж үзүүлжээ.
 
Түүнчлэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Улаангом сумын 7 дугаар багт оршин суух өрх толгойлсон нэн ядуу иргэн Б.Нямсүрэнд 14 хоног хэрэглэх хоол хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг тус тус  үзүүлсэн байна.



О.Сайхан
Оллоо.mn 
 
           
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.