“Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг танилцуулав

“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг өнөөдөр /Motion illustration буюу хөдөлгөөнт цуврал/ олон нийтэд танилцууллаа.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уригдан оролцож, юун түрүүнд төрт ёсны түүх төдийгүй Монголын бичиг соёлын, уран зохиолын дурсгал бичиг, тулгуур судлагдахууныг дэлгэцийн бүтээл болгон туурвихад оролцсон хүн бүрт талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Төслийг санаачлагч Р.Батцэнгэл нээлтийн үеэр “…Өнөөдөр “Монголын нууц товчоо түгээмэл эх” төслийн 10 жилийн ой тохиож байна. Та бүхэнд баярлалаа. Энэ бүтээл нь ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой байх болтугай. Мэддэг бүхнээ харамгүй хэлж өгдөг түүхч, зөвлөгч багш нартаа баярлалаа. Манай төслийн ач холбогдлыг хамгийн түрүүнд ойлгож, дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.

Зураач Р.Батцэнгэлийн санаачилсан “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөл нь англи, солонгос, хятад, унгар, япон, орос, монгол бичиг, кирилл монгол хэлээр Монголын төдийгүй олон улсын уншигчдын хүртээл болсон бол дэлгэцийн бүтээл нь 25 ангитай, угсаатан зүй, археологи, түүх судлалын маш нарийн судалгаанд үндэслэн бүтээгдсэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sain bna!ynemlehyi jin darah boltygai?.. 2018-09-05 10:17:10
    ylam l nyagtlaj olon helend gargah ni chyhal,hebleliin chanar harah yum bol saihan sanagdaj baina,nom bol ter dyndaa nyyz tobchoo bol bidnii baharhal!delhiid ch...