“Талын хөх чононууд” өрсөлдөгчөө бут ниргэв

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан өчигдөр/09.04/ Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны хоёр дахь тоглолтдоо Умард Марианы Арлуудыг эсрэг хийж, 9:0-ээр хожлоо.

Макаог 4:1-ээр хожсон бүрэлдэхүүнээс таван тоглогчийг гарааны бүрэлдэхүүнд гаргалгүй амрааж, 23 хүртэлх насны шигшээ багт тоглодог залууст боломж олгосон нь нүдээ олсон шийдвэр байв.

Одоогоос хоёр жилийн өмнө Умард Марианы Арлуудын хаалганд "Хэттрик" толилуулж байсан М.Төгөлдөр болон Макаогийн гоол оруулсан Б.Балжинням, С.Ганхуяг нар тус бүр хоёр гоолыг өөрсдийн нэр дээр бичүүлж амжлаа.

Мөн 23 насны шигшээ багийн тоглогчид болох А.Тэмүүжин, М.Жансерик, О.Мөнх-Оргил нар үндэсний шигшээ багийн нэрийн өмнөөс анхны гоолуудаа оруулж, үзэгч хөгжөөн дэмжигчид "шаваагай ханатал" гоолын баяр тэмдэглэлээ.

"Талын хөх чононууд" 2016 онд Умард Марианы Арлуудыг 8:0-ээр хожиж үндэсний шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон гоолын зөрүүтэй хожлыг авч байсан бол энэ амжилтаа нэг гоолоор ахиулж чадсан юм.

Гоолын мөндөр, мөсөн мөндөртэй давхацсан тоглолт дундаа түр завсарлаж гадны зочид Монголын цаг агаарын хачныг өөрсдийн нүдээр үзлээ. Дашрамд дуулгахад ирэх өдрүүдэд цаг агаарт өөрчлөлт орох магадлалтай тул Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны эрэгтэй, эмэгтэй төрлийн бүх тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 13:00, 17:00 цагуудаас явагдахаар болжээ.















Б.ОД

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.