“Бид 31 давхар барилга барихыг эсэргүүцээд дийлэхгүй ч эрсдэлгүй байдлаар барихыг л хүсч байна”
-Барилга барихдаа газрын хөрсний шинжилгээ огт хийгээгүй-
 
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 14 дүгээр байрны оршин суугчид болон Занабазарын музейн хамт олон Худалдаа хөгжлийн банкны барих шинэ 31 давхар барилгын ажлыг эсэргүүцэж эхлээд удаж буй.

Худалдаа хөгжлийн банкны шинээр баригдаx 31 давxар барилга нь бидний өдөр тутам зорчдог байсан байрны урд талын гарц, Нийслэлчүүд зорчдог явган хүний замыг хааж, байшингийн цонхонд тулган хашаа барьж, өндөр барилга барих байшин хоорондын зай зөрчин, цонхны нарны тусгалыг бүрэн хааж байгаад оршин суугчид эсэргүүцлээ илэрxийлж байсан. 
 
Хамгийн гол нь энэ барилгаас үүдэж тэртээ 1950-иад онд баригдаж байсан  хуучны 14 дүгээр байр нурах, гулсалт үүсэх аюултай эрсдэлтэй нөхцөлд ороод байгаа юм.  Энэхүү хуучны гурван давхар шар байшингууд бөгөөд эхний нэгдүгээр байранд нь 56 айл байгаа бөгөөд доод давхарууд нь аж ахуйн нэгжүүд байдаг аж. 

Дээр нь хар замтай тулгаад шахуу хашаа хатгачихсан, шөнө өдөргүй барилгын ажил хийж, амар тайван байдлыг алдагдуулж байгаа талаар настай хөгшүүл ч ярьж байна.
 
 Монгол Улсын барилгын хууль, норм стандартыг ноцтой зөрчин хүч түрэмгийлж байгаа бөгөөд үүний ард мөнгөтэй, эрх мэдэлтэй томчууд байна хэмээн иргэд хардаж, эсэргүүцэж буй. Гэхдээ тэд мянга эсэргүүцээд бид амжилтад хүрэхгүй ээ. Дийлэх ч үгүй байх. Хамгийн гол нь бидэнд эрсдэлгүй байдлаар барилгаа барьж болдоггүй юмуу.

Тэр газар доор 3 давхар гараж барина гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Доошоо 30 метр гүн шороо ухна гэхээр хөрсний гулгалт үүсдэг юм байгаа биз дээ. Гэтэл энэ барилгаа барихын тулд газрын хөрсний шинжилгээ огт хийгээгүй юм билээ шүү. Доошоо гүн ухлаа гэхэд мэдээж их хэмжээний ус гарна. Тэр усыг хааш нь хийх юм гэв. 

Уг нь доошоо 30 метр ухалгүйгээр хөрсөн дээрээ 28 давхар барилгаа баривал эрсдэл бага гарна гэж үзэж байна.

Энэ барилгыг барих захирамжийг Хотын дарга Э.Бат-Үүл байхдаа гаргажээ. Хэрвээ байр барихаар болсон бол оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалж, саналыг нь сонсох ёстой биз дээ. Гэтэл зарим оршин суугчид барилга барьж эхэлснийг ч мэдээгүй байгаа юм.
 
28 давхар байшингийн доор 3 давхар гараж барихаар хөрс нурна биз дээ


Өндөр настан А.Дулмаа: “Шөнө унтуулахгүй хэцүү байна. Энэ барилга барьж байгаа хүмүүс нь дан хятадууд байна. Ерөөсөө хэл нэвтрэлцэхгүй. Хашааны хаалгаа ч нээж өгөхгүй юм. Энэ барилга барихад газрын хөрс нь ямар байгаа, даац нь хэр байгаа талаар эд нар өөрсдөө мэдэж байгаа юм болов уу. Хөрсний даац гэж нэг юм бий.

Энэ Худалдаа хөгжлийн банкийг хотоос гаргаж бариулж болдоггүй юмуу. Банк нэртэй баахан үйлчилгээний байгууллага  болно биз дээ. Энэ асуудалд манай СӨХ ерөөсөө идэвхтэй ажиллахгүй байна.

Тиймээс бид орц болгоноос нэг нэг хүн гаргаж комисс байгуулан ажиллаж эхэллээ. Иргэдийн хурлын дарга энэ барилгыг сүрхий хамгаалж байна гэнэ. Энэ барилга баригдах ёстой газраа баригдаж байгаа. Амгалан тайван байдал алдагдуулж байгаа асуудлаа та нар өөрсдөө хоорондоо ярьж зохиц гэжээ.

Биднийг Жуковын музейгээс цааш байшин барьсан юмуу даа, тэнд нүүлгэн шилжүүлнэ гэж яриад байгаа. Настай бид явдаг юм байгаа биз, энд сургуульд явдаг хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд яах болж байна. Хамаг юмнаасаа холдоно, харьяа бус болно.

Тиймээс манай оршин суугчдын хэн ч зөвшөөрөөгүй. Бид бол хотын А бүсэд амьдарч байгаа өөрийн гэсэн байр, газартай оршин суугчид юу гэлээ гэж нүүх билээ дээ. Хэрвээ нүүлгэж, энд барилга барих юм бол бид нар шинэ орон сууц өг гэж хэлсэн.

Энэ барилгын цаад эзэн нь Ерөнхийлөгч гэсэн шүү. Бид үнэхээр хүнд байдалд ороод байна. Хамгийн гол нь хөрсний нуралт үүсвэл яана даа. Үнэхээр мөнгөтэй баян банк юм бол бидний энэ газрыг худалдаж аваад оронд шинэ байранд оруулж өг” гэв.
                        
Монголын түүхэн дурсгалт газрыг сүйтгэчих вий

 
Энэ барилгын асуудалд Занабазарын музейн удирлага, ажилтнууд ч хэл ам хийж байгаа юм. Яагаад гэвэл түүхэн дурсгалт музейд халдаж байгаа учраас. Занабазар музейн үнэт зураг, түүхэн дурсгалт газруудаа музейн доор подволдоо хадгалдаг гэнэ. Тиймээс газар ухахыг эсэргүүцэж буй.


Хэдхэн хоногийн өмнө дээрх байрны урд талын хаяавчийг хуулснаар чичрэлт өгч суурийн хэсэг нь захаараа нурах аюул нүүрлэсэн гэв.

Өөрөөр хэлбэл, хууль бусаар баригдаж, олон хүний эрх ашиг, ая тухтай амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа дээрх барилгын талаар хандах бүх газарт нь хандана, хөлөө хүрэх газраа хүртэл явна гэдгээ мэдэгдэв. 

Монгол Улсын барилгын туxай хуулийг зөрчиж оршин суугчидтай хэлэлцэн зөвшилдөөгүй, шөнө дөлөөр хүч хэрэглэн барилгын ажлыг явуулж, норм стандарт, Монголын хөрсөнд нийцэxгүй зурагт стандартай барилга бариад байгаа юм байна.
 
Тиймээс Худалдаа хөгжлийн банкны энэхүү барилгын зураг нь Монголын хөрсөнд хэр нийцэж байгааг хууль хяналт, төр заxиргааны байгууллагууд шалгаж өгөxийг хүсч байна. Хууль хяналтынхныг шалгаж өгөхийг хүслээ.








О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2018-09-06 13:18:33
    Негее Босоо хех Монголчуудтай хамтарвал яасын. Хууль vйлчилдэггvй юм бол еер яах билээ
  • svrjignehee boli 2018-09-06 11:33:56
    svrjignehee bolildoo ....elbegdorj....ta nar svriig vzvvleed yu ch olj doloohgui .3 davhar bsishin hezee ch gulsahgui nurahgui ....demii umand sanaa zovhiimdaa
  • э 2018-09-05 14:36:52
    дэлхийгээр дүүрэн өндөр барилга байж л бна ,яагаад манайд ганц барилга барьж болдоггүймбээ
  • Цахиур Төмөр 2018-09-05 12:47:50
    Мөнгөтэй хүн нь дийлдэг Хууль баталчихсан болохоор ард түмэн зовж байна.Энэ үндсэн хуулинд яг ийм тохиолдолд яах ёстой талаар тусгая.
  • хотын иргэн 2018-09-05 09:27:50
    Батүүл баатар зөвшөөрсөн юм чинь мэдэж байгаа байлгүй дээУдахгүй та нартай үүл баатар өөрөө ирээд нийлж эсэргүүцэл илэрхийлнэАюулгүй байдлыг хангана.Тийм зантай...
  • 89 building 2018-09-05 07:55:41
    Аюулгүй байдлыг л дээд зэргээр хангаж барих хэрэгтэй дээ. тэрнээс хуучны 3 давхарууд бол.. угаасаа л цаг хугацааны асуудал шд
  • зочин эдэнд улс эх орон хамаагүй сайд бо 2018-09-05 07:46:46
    өнөөх Батүүл би энд өндөр байшин бариулахгүй гээд очоод хэвтэхгүй юм байхдаа тэгвэл хошой баатар цол олгох байлгүй
  • кочин 2018-09-05 06:41:29
    Энхбаярт хамааралгүй.Ард нь ХХБ-ны эзэн Эрдэнэбилэг,хадам аав Бадамжунай,Элбэгдорж+М.Энхболд= МАНАН бүлэглэл байна шүү дээ.
  • ннн 2018-09-05 04:56:03
    Юу цаана чинь усан дээр 100 давхар байшин барьж байна, Бээжин хот газар дор дахиад Бээжин байна. Хот өргөшөө биш өөдөө тэлж байвал зөв.
  • Зочин 2018-09-05 04:10:42
    ХХБ-ны ард сахал Эрдэнэбилэг болон Н.Энхбаяр байгаа шүү дээ.
  • Kkkkk 2018-09-05 02:07:30
    Ooriihoo ondor barilgiig buulgaad shinechilj bgaa biz dee. ayulgui ajillaj bval yamar hamaa bnaa.
  • зочин 2018-09-05 02:04:18
    зоригийн алуурчин бат уул та нарыг хамгаалах байлуй дээ