Ц.Цогзолмаа: МҮИС-ийн нэршил нь дээд боловсролын бүтцэд сөрөг үр дагавар авчирч байна
Монголын үндэсний их сургуулийг МУИС-тай андуурах тохиолдол гарсаар олон жил болжээ.

Монгол Улсын их сургуулийн нэрийг овжин залжин байдлаар ашиглаж, рекламаа хийж, элсэгчдийг элсүүлж, иргэдийг төөрөгдүүлдэг энэ сургуульд хууль гэж үйлчилдэггүй. Нэршилийг нь солих талаар үе үеийн сайдууд шаардаж, яам нь шүүхдэлцсэн ч ялагдаж байсан удаатай юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ “Би сайдын ажил авсан цагаасаа Монголын үндэсний их сургуулийн нэрийн асуудалтай холбогдож байна. "National university" гэдэг бол тухайн улсын брэнд. Зах зээлийн шуурга дундуур гэх юм уу хуулийн цоорхой ашиглаад ч гэх юм уу "Монгол Улсын Их сургууль"-ийн улсын гэдэг үгийг үндэсний болгон өөрчлөөд л сургуулиа нэрлэчихсэн байна. Үүнийг англи хэл рүү орчуулахад яг адилхан болж буй учир гадаад, додоодод андуурагдах тохиолдол олон гарч байна.

Энэ нэршил нь хүмүүсийг маш их төөрөгдүүлдэг. Орон нутгаас Монгол Улсын Их Сургуульд орлоо гэж ирсэн чинь Монголын Үндэсний Их сургууль байсан байна гэх зэрэг гомдол мэдээлэл надад ирсэн. Сургуулийнхаа нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, зарим тохиолдолд МУИС гэж андуурах мэдээллийг иргэдэд өгч байна.

Тус сургуулийг нэрээ солих талаар бид хөөцөлдөж, шүүхдэлцсэн. Шүүхийн өмнө БСШУСЯ хүчин мөхөсдөж ялагдсан байгаа. Тиймээс эцсийн бүлэгт бид тус сургуулийн хөтөлбөрийн атестачлал болон багш нар нь үндэсний хэмжээний сургуулийн багш нар шиг ажиллаж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулж ажиллана.

Сургуулийн байшин барилга л нэмэгдэж буйг харж байна. Сургалтын агуулга, чанарыг сайжруулах чиглэлээр иж бүрэн юу хийж байна вэ гэдгийг энэ хичээлийн жилд анхаарна. Шаардлага тавина. Энэ сургуулийн нэршил нь бүхэл бүтэн дээд боловсролын бүтцэд сөрөг үр дагавар авчирч байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bay 2018-09-10 09:30:09
    Gadaadad bas ih anduuragddag. MUIS tugssun mani meteesee oyutnuud ni shal uur baidag gadaad professoruud ih gaihdag yag adilhan ih surguuli tugssun bj gd
  • Зочин 2018-09-07 03:02:21
    Зарим мэргэжлийн ангиа нээгээгүй байж ийм ангид орох гэсэн юм гэхээр нь элсэлт аваад дараа нь нээх гээд чадаагүй Хүүхэд хохироосон
  • Боловсролгүй сайд 2018-09-06 08:51:06
    Боловсролын сайд Цогзолмаа, Монголын үндэсний их сургууль 2 яг л адилхан ямарч хэрэггүй хог...Олигтой багш ч байхгүй оюутан элсүүлэх босго онооч байхгүй.
  • Ганаа 2018-09-06 05:38:41
    Мөнгөний төлөө хогийн сургууль. Хайран сайхан хүүхдүүд энд ороод 4н жил цаг хугацаа мөнгө төгрөгөө үрээд мэргэжилтэй ч биш, үгүй ч биш хоосон дипломтой үлддэг...
  • Багш 2018-09-06 02:43:17
    Наад сургуульд чинь багшилж байсан.ёсто инээдэм шүү.эндээс оюутан сурна гэж худлаа шүү.
  • Зочин 2018-09-05 15:56:45
    Багш ч, сурах бичиг ч үгүй нь хэнд тодорхой шүү дээ. Магадлан гээд бас худлаа. Шалгуурын дагуу Яам шалгаад шийдвэрээ гаргахад л боллоо шүү дээ. Хараад байх ..
  • Зөв зөв 2018-09-05 14:30:53
    Зөвшөөрлийг нь хурдан цуцал
  • зочин  2018-09-05 14:03:46
    олон жилийн туухэн замналтай манай их дээд сургуулиудыг оороосоо осгон бойжуулан гаргасан МУИСын олон улсад танигдсан нэрийг залилсан сургуулийг хаах хэрэгтэй
  • Хогын сургууль 2018-09-05 12:59:23
    Новшийн сургууль, бичиг баримтаа авах гэж бөөн шантаажинд байсаар мөнгө төлж авсан. Хичээл гэж бараг орохгүй, та нарыг хохироохгүй ээ, дипломыг чинь өгнө гэжүү
    • бөа 2018-09-06 05:39:50
      "Хохироохгүй дипломыг чинь өгнө" гэж юу ч гэсэн үгийн. Ичдэггүйгээрээ диплом зарах цэг байгуулчихмаар юм. Хаха...
  • Zochh 2018-09-05 12:24:34
    Ene surguuli estoi hereggui surguuli. Neriig ni soliulah heregtei
  • munh 2018-09-05 11:20:41
    ene uls hetsuu bljee, turiin said hariutssan salbaraataa shiid gargaj chadahgui shuuh shuugch gej guigeed bhdaa yahavdee,erhiin daguul tatan buulgaach!
  • төр бохир байна 2018-09-05 11:12:23
    Гадаадад, жишээ нь Солонгос, улсын сургуулийг National University гэдэг. МҮИС улсын сургууль шиг харагдаж будилуулдаг
  • Занабазар 2018-09-05 10:50:57
    Шүүхийхэнд хахууль өгч ялсан байж болох юм, тухайн үед хэн гэж шүүгч, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан тухайг нь олон нийтэд танилцуулах хэрэгтэй.
  • Мөнх 2018-09-05 10:50:51
    Монгол Улсын Их Сургууль сургалтаа л сайжруул. Нэр яг адилхан байсан ч ямар ч хамаагүй.
  • Gaihaad l bsiin 2018-09-05 10:40:59
    Mingoliin hamgiin tom ih surguuli geed uursdiiguu nerlesen um bna lee. Gehdee hamgiin tom gedeg ni ymar KATEGOR um kkkkkkkk, Huduunii himuusiig huurah arga um ...
  • Дарь 2018-09-05 10:27:31
    Mонгол улсын эрх ашиг гэж нэг юм байдагдаа.
  • иргэн 2018-09-05 10:21:49
    ард нь арслан байгаа шүү туулайнуудаа Архангайнхан хэцүү шүү. Танк гаргаж ирнэ
    • Ану 2018-09-05 14:53:07
      Магадгvй шvv. Аль 1932 онд хvлээд авч vлдсэн танкаа. Хэхэхэ
  • Иргэн 2018-09-05 10:02:51
    УУЛААСАА УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН БУРУУ ШҮҮ... ЗАЛЬТ ИТГЭЭД "ҮНДЭСНИЙ" гэдэг үгийг цааш урвуулан ашиглаж бн. Үүнийг хаах хэрэгтэй..
  • Зочин 2018-09-05 09:35:58
    УГААСАА МУИС АНГЛИАР ОНОВЧГҮЙ ОРЧУУЛСАН ӨӨРСДИЙНХ НЬ БУРУУ Ш ДЭЭ
  • үнэнийг хүсэгч 2018-09-05 08:51:53
    одоо дахиад шүүхдэлцэх хэрэгтэй юм биш үү.Ард түмэн хянаж байя.Дахиад шүүхэд МҮДС ялахыг нь харъя.МУИС бол толгой сургууль шүү дээ.
  • гана 2018-09-05 07:15:39
    УБ хөдөөний оркуудад бүрэн эзлэгдэж бууж өгсөн. Одоо уугуул суугчид нь хотын зах руу дайжиж байна. Оюутан нэртэй архи яшка, тэмбүүний үүр-Оркүүд 120, Зайсанг...
    202.9.43.16
    Мэдэгдсэн Хариулах
    • Ккк 2018-09-07 02:53:21
      Чи их хүрээнд бсн 15 мянган хүний гол хэсэг нь болох 10 мянган гамин, данжаад, түүнийг сахьсан тэмбүүтэй хүүхнүүдийн үр удам уу?
  • zochin 2018-09-05 07:12:01
    Ulaan tsaimj yamr ch shalguur shuultuurgui munguu ugud l zugeer l havtas hudaldaj avch bna shude, Saidaa anhaarch, haah heregtei
  • irgen  2018-09-05 06:33:18
    Тэр шүүх хуралд Боловсролын яамны эсрэг шийдэр гаргасан шүүгч нарын нэрийг ил тод болго. Авилга л аваагүй юм бол яаж ч бодсон МҮИС-н талд шийд гарах ёсгүй. Ир...
  • Dddddd 2018-09-05 06:13:03
    Mongol ulsiin undesnii ih surguuli gej nerleh estoi baihgui yu ulsiinhaa surguuliig
  • Илтэд хууль бус!!!! 2018-09-05 04:55:39
    Иргэний хуулийн 27.3."Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй"!!!!!
  • зочин 2018-09-05 03:59:36
    МАНгаруудын томилсон цүнх баригчид МУИС ийг хувийн сургуультай андууртал нь доройтуулжээ,
  •  2018-09-05 03:55:01
    ЗАЙЛАА ЛАЛАРААА
  • Бат 2018-09-05 02:53:20
    Монгол үг мундсан биш МУИС/ МҮИС гэж нэрлэх дээ яахав дээ өөрчлөх хэрэгтэй шүү дээ
  • Ganbileg 2018-09-05 02:50:02
    би монгол улсын их сургуулийг Үндэсний их сургууль нэртэй байхад нь төгссөн хүн одоо хувийн сургууль гэж харагдах боллоо Сайн ажиллаж байгаа энэ сургуулийн биш ...
  • Hodol hodol oligtoihon hodol 2018-09-05 02:11:04
    Gaihaad l melreed suuhaar hodol hodol turgen hodol, Ta hediig angaigaad suuj baih hoorond ner hayg shoshgo za er ni bugdiig l hulgailj deeremdej luiwardaj duusl...
  • зочин 2018-09-05 02:08:11
    хятад улсын их сургууль гээд нэрлэчих ирээдуйд монгол хятадад нэгдэнэ тавь зуун жилийн цаадахыг харсан их гурний дэмжлэг авсан маш зев шийдвэр болно доо харж л ...