Хууль ёсоор байр худалдан авсан ч гэмт хэрэгтэн болжээ
Өчигдөр иргэн Ц.Цэрэндаш Худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн Н.Гантулгаас 90 сая төгрөгөөр гурван өрөө байр худалдан авсан ч, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохироод байгаа талаар мэдээлэл хийжээ.

Тодруулбал, иргэн Н.Гантулга байраа худалдсан хэдий ч, нотариатыг хууль бус хэмээн үзэж иргэн Ц.Цэрэндашийнхныг гэрээс нь хөөн гаргаад байгаа аж.
 
Улмаар Баянзүрх дүүргийн II хэлтэс Н.Гантулгад бус Ц.Цэрэндашид эрүүгийн хэрэг үүсгэжээ.  

Энэ талаар Ц.Цэрэндаш хэлэхдээ “Би Намсрайн Гантулга гэх хүнээс 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр гурван өрөө байрыг 90 сая төгрөгөөр байр худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгийг бүтнээр нь худалдаа хөгжлийн банкны данс руу нь шилжүүлэн, нотариатаар батлуулсан. Байрнаасаа удахгүй нүүнэ, шинэ байртай болох гэж байгаа гэхээр нь худалдан авсан байрандаа жил гурван сарын хугацаанд байлгасан.

Энэ хугацааны дараа Н.Гантулгын гэр бүлийг худалдан авсан байрнаасаа гараад өөрсдөө сар гаруй хугацаанд орж амьдарсан. Байрны ордер миний нэр дээр шилжчихээд байхад сарын дараа хоёр давхрын цонхоор орж ирж дотор нь байсан манай гэр бүлийн хүмүүсийг зодсон. Энэ үед дотор нь байсан ой зургаан сартай хүүхдийг цочролд оруулж, дүүгийн минь хавирга, шүдийг хугалсан.
 
Тухайн өдөр баасан гараг байсан учир маргааш нь амралтын өдөр цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй гэж тооцоолон зохион байгуулалтайгаар дайрсан.

Биднийг зодож, гудамжид хөөж гаргаад хаалганы цоожийг сольж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн байгууллагад энэ хэрэг гуравдугаар сарын 9-ний орой бүртгэгдэн шалгагдаж эхэлсэн.

Эхлээд миний талд хэргийг нээсэн ч одоо намайг нотариатчтай хуйвалдаад хүний байр луйвардсан хэргээр надад хэрэг үүсгэчихсэн байна. Байраа хууль ёсоор худалдан авсан ч өнөөдөр гэмт хэрэгтэн болох гээд байна” гэлээ. 
 
Өмгөөлөгч Ч.Энхээ "Манай улсын цагдаа, прокурорын байгууллага шударга бус ажиллаж байна. Иргэн Ц.Цэрэндашийн хууль ёсоор худалдан авсан байраа дээрэмдүүлсэн хэргийг эрүүгийн хэргээс хассан.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн мөрдөн байцаах тасгийн дарга биднийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр “Энэ хэрэг бүртгэлтийн хэрэг биш, мөрдөн байцаалтын хэрэг байна. Би өөр дээрээ шилжүүлж авна” гэж хэлсэн. Гэвч байрыг хүч түрэн булааж авсан хэргийг эрүүгийн хэргээс хасч, хүн зодсон хэргийг шалгана гэх асуудлыг хэлсэн. Улмаар байрны маргааныг иргэний маргаан гэж үзсэн.

Байраа алдсан, хүнд зодуулсан нэг л гэмт хэргийн процесс байхад салгаж, тусад нь шалгах ёсгүй. Энэ иргэний, энэ эрүүгийн гэж ялгах ёсгүй. Мөн Н.Гантулга гэх хүн Ц.Цэрэндашийг байрыг нь хууль бусаар булааж авсан утгатайгаар цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Одоо эрүү үүсгэгдэх шатанд явж байна. Өөрөөр хэлбэл Ц.Цэрэндашийн гомдлыг хүлээж аваагүй байж Н.Гантулгын талд үйлчилж эхэлж байна” гэж ярьжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-31 12:31:18
    Энэ оронд чинь үнэнч шударга төрийн албан хаагч байна уу таминээ...
  • Emee 2018-10-15 02:07:29
    Dansand ni mongoo hiisen bol ternees oor ymar batalgaa heregtei ym.
  • ЗОЧИН 2018-10-11 04:05:17
    Яана аа, амьдрал дээр ийм юм байж болдог юм уу, цагдаагийнхан анхнаасаа тэр Гантулга гэдэг хүнтэй үгсэн хуйвалдаад хүн дээрэмдсэн юмуу, хайшаа юм бэ?
  • ЗОЧИН 2018-09-05 14:11:07
    ТУСГААР ТОГТНОЛОО ЦУС АСГАРУУЛЖ ОЛЖ АВЪЯА, ДАЙСАНУУДТАЙ ДАЙН ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ ЦАГДАА ШҮҮХИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРСОН БАЙНА ЛЭЭ
  • Зочин 2018-09-05 13:24:44
    Одоо энэ дампуурчихсан улс орноо яах вэ газар бүр ийм замбараагүй явдлууд энэ чинь юу болж байнаа
  • зочин  2018-09-05 08:15:26
    энэ Энхээ гэдэг хүн хууль судлаж үзээд ярьж байгаа байх гэхдээ өмгөөлөл хийж байна гээд хүнээс мөнгө аваад тэрэндээ юм хийж байгаа дүр эсгээд хэвлэл мэдээлэлд я...
  • Ард түмэн 2018-09-05 05:33:29
    Цагдаа шүүх прокурорыг бүгдийг нь үндэсээр нь солих хэрэгтэй болждээ.
  • зочин 2018-09-05 02:17:14
    мэдэхгуй ийм юм байж болдог юм уу нэг л учир бна даа энэ энхээ ч дээ мэдэхгуй согтуу хуний л хуухэд байхаа дандаа л нэг иймэрхуу ойлгомжгуй зуйлтэй орооцолдож ...