“Очир” зочид буудлын үйл ажиллагааг хаагаагүй байна
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” зочид буудлын үйл ажиллагааг хаах үүргийг Ерөнхийлөгч холбогдох албаныханд өгсөн билээ.

Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард 13 настай охиныг тус зочид буудал руу хууран мэхэлж дагуулж ороод улмаар архи амруу нь цутгаж, хүчирхийлж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ.

Хэрэг гарсан даруйд үйл ажиллагаагаа түр хааж байсан тус төвийнхөн удалгүй “Очир” нэртэй том хаягаа авч хаячихаад хоёр давхрынхаа доод давхарт баар цэнгээний газар хийж үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

Тиймээс хуулинд захирагддаггүй, аймшигт гэмт хэргийн үүр уурхай болсон энэ газрын хаалгыг бүр мөсөн барихыг үүрэгдсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна.

Дашрамд дуулгахад талийгаач охины гэр бүлд сайн санаат хүмүүс хандив цуглуулж, улмаар охины тоглож өссөн хашаанд нь шинэ байшин барьж өгч байгаа талаар өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл байшин барьж дуусаад өчигдөр аав ээж, эмээ өвөөд нь түлхүүрийг нь гардуулж өгчээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-05 04:19:35
    наад муу зочид буудал нэртэй алааны газрыг дэлбэлчихээч дээ их хурлын гишуун дамба очирын янхны газар гэсэн биз дээ енее босоо хех хмонголынхон хаана бназ