Тужийн нарсанд 10 метр өндөр цамхаг барьжээ
Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны тусгай хамгаалалтын ойд БНСУ-ын “Юүхан Кимберли” компани 10 м өндөр, 6 м урт, 5 м өргөн, нийт 144м2 талбай бүхий цамхаг байгуулжээ. Ингэснээр нарсан ойг бүхэлд нь харж, байгаль экологитой танилцах боломжтой бүрдэж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдын нутаг дамнан оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар бол Тужийн нарс. 1986-2002 онуудад Тужийн нарсанд 7 удаагийн их хэмжээний түймэр гарахын зэрэгцээ иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан гашуун түүхтэй. 2001 оноос эхлэн Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд төвлөрүүлж ажилласнаар 10088,65 га ой нөхөн сэргээд байна. 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32,3 хувийг эзэлж байгаа юм.

Нарсыг бүхэлд нь харах Цамхагийн нээлт өчигдөр/09.04/ болж, аймаг орон нутгийн удирдлагууд, БОАЖЯ-ны төлөөлөл, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, сурагчдын төлөөлөл оролцжээ.

Энэхүү цамхаг нь хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газар болгоход ач холбогдолоо өгөх учиртай.



Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонор 2018-09-05 10:54:53
    Өөр олон газар ийм цамхаг барих хэрэгтэй.
  • бэлтгэл офицер 2018-09-05 09:10:10
    эх орныхоо дархан хилийн манаандаа ганц ийм сайхан цамхаг барьж өгөх буянтай хүн байдаг ч болоосой...Манай хилчдийн цамхаг ч үүний хажууд ичмээр дамшиг даа.
  • зочин 2018-09-05 06:35:05
    сайн санаат хумуусийн олон жилийн хеделмерийн ур дунд сэргэж байсан тужийин нарс боажя ны мэдэлд очсон бол богд уулын жишгээр сенеж устах замдаа орж дээ
  • зочин 2018-09-05 04:18:55
    Мод тарихаас өмнөх үеийн зургийг одоо ургасан үетэй харьцуулсан зургийг зэрэгцүүлж гаргасан бол гоё харагдана
  • Зочин 2018-09-05 04:17:14
    Тужийн нарсыг Баярцогт Хятадуудад өгөөд савхны үйлдвэр байгуулж устгаж байсныг санаж байна. Сэлэнгэчүүд өөрсдөө яах гэж түүнийг сонгосон юм бэ?
  • зочин 2018-09-05 04:16:02
    завханы хийдууд ер нь сусэгтэн олон очдог хийдуудийн хашаа зэрлэгтээ баригдсан эсвэл улаан халцгай л байх юм мэргэжлийн хунээр зулэгжуулж мод тарьж ногооруулаач...
    • зочин 2018-09-06 02:28:22
      Очсон газрынхаа зүлгэн дээгүүр явахгүй байх л хэрэгтэй. Өөрсдөө устгачихаад өрөөлөөс бурууг эрэхгүй ээ хө.