Чөлөөтийн бүсгүйчүүд Беларусийг зорино
Олимп болон дэлхийн долоон удаагийн аварга, хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт болно.

48 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас таван эмэгтэй тамирчин хүч үзэх юм байна. Тодруулбал, 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор спортын мастер 65 кг-д Х.Болортуяа нар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, олон улсын шүүгч А.Батмөнхийн хамт ирэх долоо хоногт Беларусийн нийслэлийг зорихоор болжээ.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.