ҮЦХ-д зарж, ажиллуулж байгаа тоглоомууд бүгд “асуудалтай”
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлыг хэлэлцлээ.

Хурлын үеэр С.Амарсайхан дарга “Цэцэрлэгт хүрээлэнд зарагдаж байгаа хүүхдүүдийн тоглоомуудын стандарт, норм ямар байдаг вэ” гэж холбогдох албан тушаалтнуудаас асуусан байна.

НМХГ-аас “Цэцэрлэгт хүрээлэнд зөөврийн цахилгаан утас ил задгай, цахилгааны аюулгүй байдал хангаагүй зөрчил илэрсэн. Тоглоомон машины түрээс, тоглоомын худалдааг иргэд үзүүлж байна. Цэцэрлэгт хүрээлэнд түрээслэгдэж байгаа болон худалдаалагдаж байгаа тоглоомууд бүгд шалгалтад ороогүй, гарал үүсэл нь тодорхойгүй тоглоомууд байсан. Шалгалтын үр дүнд албан шаардлага хүргүүлсэн. Энэ хугацаа есдүгээр сарын 3-нд дуусч байгаа. Бид зөрчлийг арилгасан эсэх талаар маргааш дахин шалгалт хийнэ” гэжээ.

Харин ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуул “Цэцэрлэгт хүрээлэнд удирдлагаар ажиллуулдаг 60 гаруй машин байдаг. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд ажиллуулдаг болохоор болиулахад хүндрэлтэй байдаг. 2015 онд гэрээ байгуулсан 20 гаруй ТҮЦ одоогоор үйлчилгээ явуулж байна. Шорлог хийж зөрж байгаа хүмүүст ямар ч зөвшөөрөл байхгүй” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-05 13:04:50
    МХГ-г бүрэн 100% өөр цусаар сэлбэ.
  • хотын иргэн 2018-09-05 08:55:27
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дундаас дээш шатны удирдлагууд нь ажилдаа ирдэггүй, хийдэггүй хүмүүс байдаг.бүгд хахуульд дуртай гарууд даа...
  • зочин 2018-09-05 06:54:21
    асуудалтай юм бол анхнаасаа яах гэж зевшеерел олгосон юм хотод борооны ус шингээдэг херс зулэг ногоон байгууламж хомс дандаа цемент болчихсон бна шуу дээ