Берлин хотын дэлхийн Инновацын үзэсгэлэнд танилцуулагдаж буй ухаалаг хөргөгч, дуу, хоолой танигчтай уураар ариутгагч болон LG Electronics бусад дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний тухай

Берлин хотод зохион байгуулагдаж буй IFA 2018 үзэсгэлэнд LG Electronics (LG)-ийн ухаалаг шийдэл болон дизайнерын ноу-хау буюу шинэ шийдлүүд танилцуулагдлаа. Дэлхийд тэргүүлж буй болон хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлт хийгдсэн бүтээгдэхүүнүүд бол InstaViewThinQ ухаалаг хөргөгч, дуу хоолой танигчтай уураар ариутгагч LG StylerThinQ, Компрессортоо хамгийн анх удаа 20 жилийн үйлдвэрийн баталгаа өгсөн LG Centum системтэй хөргөгч, дарс хадгалагч, хатаагч мөн угаах зүйлсийнхээ жинг тодорхойлж, угаах горимоо өөрөө тохируулах дээд зэрэглэлийн LG SIGNATURE бүтээгдэхүүнүүд багтаж байна.

LG InstaViewThinQ ухаалаг хөргөгч нь ThinQ Gourmet горимыг суурилуулсан анхны хөргөгч юм. Энэхүү горим нь хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн хөргөгч дотор байгаа эсэх, түүгээр ямар хоол хийж болох жорыг хөргөгчөөс өөрөөс нь мэдэх боломжийг олгох ба бусад богино долгионы зуух, шарах шүүгээтэй холбогдож хоол хийх зааварчилгаа дамжуулах боломжтой юм. Хиймэл оюун ухаантай 29 инчийн хянах самбараар дамжуулан  хөргөгч дотор буй бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, ямар бүтээгдэхүүн хөргөгч дотор байгааг дотор талд байрлуулсан тусгай камераар алсаас хянах боломжтой юм. 



Берлин хотын дэлхийн Инновацын үзэсгэлэнд LG Electronics хос угаах хүрдтэй LG TwinWash угаалгын машинаа танилцууллаа. Үндсэн болон туслах угаах хүрдийг нэгэн зэрэг эсвэл тус тусдаа ажиллуулж болно. Энэхүү хос угаах хүрдний тусламжтай хэрэглэгчид өнгөтэй хувцас болон цагаан хувцас, том хүний болон хүүхдийн хувцас, овор бага болон их хэмжээний хувцсаа ялган нэгэн зэрэг угааж, илүү их цагийг хэмнэх боломжтой. LG TwinWash цуврал угаалгын машин нь дээд зэргийн үр дүнг бий болгохын тулд TrueSteam™ болон TurboWash™ горимуудтай тул элдэв үнэр, харшил үүсгэгчийг 59 минутын дотор устгаж, ор мөргүй арилгахаас гадна хувцсыг илүү зөөлхөн, хүрэхэд тааламжтай болгоно. LG TwinWash угаалгын машин нь Wi-Fi холболтоор тоноглогдсон бөгөөд хэрэглэгч хаана ч байсан угаалгын машинаа ажиллуулах, хяналт тавих, нэмэлт угаах горимоо тохируулах боломжтой ба Smart Diagnosis™ горимын тусламжтай угаалгын машины бүх төрлийн гэмтлийг төвөггүй оношлох боломжтой.

Бусдад түгээх
  • gplus