“Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүд эхэллээ
 Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд өчигдөр эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Монголын уран зургийн галлерейд БНХАУ-ын ӨМӨЗО-ны гар урлалын үзэсгэлэнгийн нээлт болов.

Уг арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминг, Хятадын комниуст намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйганг, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Лин Лиг нарын зэрэг эрхмүүд хүрэлцэж ирж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцолж байв.

Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яам, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулж байгаагаараа ихээнхэн онцлогтой болж байна.
Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа,  хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёл уламжлалтай танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа ажээ.

Энэ сарын 09 хүртэл үргэлжлэх соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд ӨМӨЗО-ны муж хотуудын уран хатгалмалч, уран дархан нарын үзэсгэлэн, урлаг уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх 11 цогц арга хэмжээг зохион байгуулна. Өчигдөр гэхэд кинотеатруудад кино өдөрлөг нь эхэлсэн байгаа.

“Хятад орныг танин мэдэх” Хятад, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кино театруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл болгов.

Мөн Сычуаний “Цагаан могойн домог” жүжиг энэ сарын 7-нд Соёлын төв өргөөнд үзэгчдэд хүрнэ. Бас "Нахиа" Хятад Монголын ном хэвлэл солилцооны төсөл номын үзэсгэлэн болно.

Харин өнөөдөр "Солонго" сэтгүүлийн анхны дугаар гарсны 25 жилийн ойн уншигчдын наадам болон "Солонго" хэвлэл мэдээллийн III форум болно. 

Түүнчлэн есдүгээр сарын 6, 7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг тус тус зохион байгуулах юм байна.





О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.