“Ноён уул”-ын шүүх хуралдаан оролцогчдын хүсэлтээр олон удаа   хойшилжээ
-Шүүх хуралдааны оролцогчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавих эрхийг хуулиар олгосон-
 
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн сарын 30-ны өдөр болж, хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилсон байгаа юм.
 
Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 08 дугаар 14-ний өдрийн захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нарыг тус хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Энхтуяа тус яамны гадаадад томилолттой байх тул 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан аж. Үүнээс үүдэж хэргийн оролцогчид шүүх танхимд үймээн дэгдээж, шүүхийн хараат бус байдалд халдсан үйлдэл гаргасан.
 
Шүүх хуралдааныг хойшлуулах нь шүүгчээс шалтгаалдаггүй. Харин хэргийн оролцогчид хуралдааныг хойшлуулах хүсэлт тавих эрхийг хуулиар олгосон байдаг.
 
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, 96.3 “Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан байдаг.
 
Хуулийн дээрх заалтуудыг үндэслэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй хэргийн оролцогчид шүүх хуралдааныг 32 удаа хойшлуулах хүсэлт тавьжээ.
 
Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулж гаргасан  нэхэмжлэлийг шүүх 2016.01.29-нд хүлээн авч,  2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Захиргааны хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн хүсэлтээр 5, хариуцагчийн хүсэлтээр 11, гуравдагч этгээд Засгийн газрын хүсэлтээр 8, Гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн хүсэлтээр 8, шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй, нэмэлт нотлох баримт шаардлагатай гэх үндэслэлээр 5, Шүүгч захиргааны чөлөө авсан гэх үндэслэлээр1, ЗГ-ын тогтоолоор ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэнтэй холбоотой 1 удаа тус тус шүүх хуралдаан хойшилжээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цахиур Төмөр 2018-09-05 12:24:31
    Хавтаст хэрэг хэн гэж Шүүгч дээр байгааг олон түмэнд мэдээлэх хэрэгтэй.Шүүгчийн нэр төр ёс суртахууныг уландаа гишгэсэн үйлдэл гаргавал ажлаасаа халагдаарай.
  • ИСИС 2018-09-05 08:00:00
    Босоо гөх ТББ байгуулагдаад тайлангаа өгөөгүй нэг жилийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Монголын гестопа, ИСИС болжээ