Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг шинээр барина

Засгийн газрын хуралдааны шийдвэрээс...

БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттөй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөцлийг бүрдүүлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгов.

Одгоор зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-09-06 02:50:10
    Бас л хужаа компани орохоор болсон уу?
  • иргэн 2018-09-05 16:17:58
    энэ хавар эхлээгуй билуу еренхий легчийн сонгуулийн уеэр мен ч олон тууз хайчилсандаа одоо ашиглалтад орох байх гэсэн ирэх хавар эхлуулнэ гэнэ ойлгохгуй юм
  • Амлалтаар цатгаж байна! 2018-09-05 11:47:12
    Мөн ч олон жил ярьж байна даа!? Барина, байгуулна, хийнэ бүтээнэ л гээд байдаг. Гэтэл бодитой 1 ч ажил алга!!!!
  • ДАГВАА 2018-09-05 10:08:51
    Японуудаар бариулаарай, хэзээ ч Хятадуудаар бариулж болохгүй... Нарны замыг хараад бодоорой...
  • !!! !!! 2018-09-05 09:39:39
    Yariad baihaar nudend uzegdeh gart barigdah zuil hiigeechee hodloochee ! !!! Zandanshatraa Hurelsukhee !!! Battulgaa Miegiin huuhdee ? !!
  • Бат 2018-09-05 08:12:32
    Газрын боломж олдвол налайхын хуучин замаа хэвээр нь үлдээгээд шинээр зам тавихсан үүгээр хүнд даацын элс зөөсөн машин явна биз