Эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг давлаа

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өчигдөр/09.05/ Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолтоо Гуамын эсрэг хийлээ.

Манай шигшээ өмнөх тоглолтод Умард Марианы Арлын шигшээ багийг 3:2-ын харьцаатай хожиж анхны оноогоо аваад байсан. Тэгвэл энэ түүхэн үйл явдлаас ердөө 48 цагийн дараа Монголын Үндэсний эмэгтэй шигшээ түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг давлаа.

Манай шигшээ багийн хувьд Гуамын шигшээ багийн эсрэг ширүүн өрсөлдөөн үзүүлсэн бөгөөд тоглолтын эцсийн мөчид О.Сарангарав хожлын гоолыг оруулсан юм. Ингэснээр манай шигшээ хэсгээ зургаа оноотой тэргүүлж эхэллээ.

Манай багийн хаалгач Э.Цэнджав хаалгандаа гоол алдалгүй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн түүхэн дэх анхны хаалгаа хуурай манасан тоглолтыг үзүүлж, бүсгүйчүүд маань анхны олон улсын тэмцээндээ амжилт гаргаж чадлаа. Хэдий бүх багт дахин нэг тоглолт үлдсэн ч боломжит өрсөлдөгч Гуамын шигшээ багийг буулган авсанаар манай шигшээ эхний шатнаас шалгарч байгаа нь энэ юм.

Учир нь Гуамын шигшээ баг дараагийн тоглолтод ялалт байгуулж манай шигшээтэй оноо тэнцсэн ч дүрмийн дагуу хоорондын тоглолтоор ялагчийг тодруулах юм. Гэсэн ч дасгалжуулагч Ц.Ганболд "энэ шатыг хожлоор дуусгаж 100 хувийн амжилттай дуусгах хүсэлтэй байгаа" гэдгээ итгэл дүүрэн хэлж байлаа.















Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hyzbaa l bna?... 2018-09-06 17:09:35
    hel bembeg hegjine gedeg teneg nerslees tatgalzah heregtei!!!tenegyyd yasan ikhe olsirsonii chini neg batalgaa bol hel bembeg hegjine gej yarih?...yostoi lee le...
  • Batuul 2018-09-06 05:49:51
    Морь Ганболд хаана давхиж, хулгай хийж, хүн хулхидаж яваа вэ?