Өнөөдөр нийт 34 цэцэрлэг ажил хаяна

Багш нарын цалин нэмэх гурван талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ Засгийн газраас биелүүлээгүй. Тиймээс энэ сарын 03-наас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид ажил хаясан билээ.

Тодруулбал, энэ сарын 03-нд 26 ЕБС, маргааш нь нэмээд 37 ЕБС, өнөөдрийн байдлаар 45 ЕБС тус тус ажил хаяад байгаа юм.

Тэгвэл энэ ажил хаялтад сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид нэгдэж өнөөдрөөс ажил хаяхаар болжээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 34 цэцэрлэг ажил хаях бөгөөд суралцагчдын эцэг эхэд энэ тухайгаа мэдэгдэж байгаа юм байна.

Дээрх 34 цэцэрлэгээс гадна 92 дугаар цэцэрлэг ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм.

Цэцэрлэгийн багш, ажилчид ажил хаяхаар байсан боловч дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс багш, ажилчдыг дарамталсан иргэн, ААН-ийг хуулийн байгууллагад өгөөд байгаа аж. Тиймээс дарамтад орсон багш, ажилчид ҮЭ-дээ хандаж эрхээ хамгаалуулах боломжтой юм байна.

Багш, ажилчдын хувьд ачаалал их, цалин бага байдаг бөгөөд цалингаа нэмүүлэх энэхүү ажил хаялтыг АН-ын захиалга мэтээр мэдээлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. 

Цаашид ажил хаях багш, ажилчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Засгийн газраас яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлжээ. 


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2018-09-06 07:33:46
    ХАя сайн хая. Худлаа гол гаргаад олигтой цалин нэмэхгүй байгаа бол хая.
  • Зочин 2018-09-06 04:27:58
    ДЭМЖИЖ БАЙНА.
  • Зочин 2018-09-06 03:47:39
    Ажил хаясан үеийнх н цалинг битгй өгөөрэй.Шинэ боловсон хүчнээр ажлаа эхлүл.АРД н АН-ын тэнэг толгойнууд байга гэдгйг хэнч харж байна.АН-ын үед улс орон мөхсөн ...
  • 111 2018-09-06 03:41:23
    Hayaa hay hen ch naad uildliig chini toohgui sh dee ! Or tawij zalin nemne gedeg teneg bodloo tolgoinoosoo aw ch hay !! Tertee tergui uls monggui !
  • Зочин 2018-09-06 02:34:46
    Энэ багш нар эцэсдээ ҮЭ хэдэн дарга нарын улс төрийн золиос болчих вий дээ . Цалин нэмэхийг хүсч бгааг нь ашиглаад тэд л хожих болов уу ! Тэртээ тэргүй улс + хг...
  • Zochin 2018-09-06 02:13:54
    Hariutslaga tootsooch ee.ajilgui bgaa bagshiin surguuli tugssun humuusee ajild avaach