Монголчуудаас их хэмжээний мөнгө залилсан өвөрмонгол эр мөрдөн байцаалтаас зугтаасан уу

 Сүүлийн үед залилангийн хэрэг их гарч байна. Сүлжээний бизнесийн залилангаас гадна “ажилд оруулж өгнө. Байранд үнэгүй суулгана. Шинэ байранд урьдчилгаагүй оруулж өгнө” гэх мэтээр иргэдийн итгэл найдварыг олж улмаар эд хөрөнгө, мөнгө санхүү, сэтгэл санаагаар нь хохироох явдал газар авсаар байна.

Тухайлбал, Монгол Улсад олон жил амьдарч байгаа өвөрмонгол эрд манайхан их хулхидуулжээ.

Тэрбээр хүн залилахдаа сурамгай. Арга заль мэх нь их нарийн бололтой. Олон хүнийг ажилд оруулж өгнө, байранд оруулж өгнө гээд их хэмжээний мөнгө залилжээ. Бүр орон нутгийн иргэд ч залилуулсан байгаа юм.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн С гэгч 1970 онд Өвөрмонголын Өөртөө Засах орны Жирмийн аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр монгол иргэдийн итгэлийг эвдэх замаар нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр анхан шатны шүүхээр тун удахгүй шүүгдэх гэж байна.

Уг нь түүнд холбогдох хэрэг анхан шатаар хэлэлцэгдээд давж заалдах шатны шүүхээр орсон юм билээ. Харн давахаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод дахиад анхан шат руу шүүхээр хэлэлцүүлэхээр буцаажээ. 

Хоригдож байгаад батлан даалтад гарсан байсан бөгөөд мөрдөн байцаалтаас оргон зугтаасан хэрэг нь мөн зүйл анги дээр нь нэмэгджээ.

Тэрбээр монголчуудыг “Амгалан дулааны станцад ажилд оруулж өгнө” гэж 10 гаруй иргэнээс мөнгө залилсан байна. Мөн армартурын үйлдвэр барьж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Ажлын байраар хангана хэмээн мөнгө залилжээ.
Түүнээс гадна Хороололд байрлах гэртээ түрээсийн мөнгөгүй суулгана хэмээн эмэгтэй хүнийг ч залилсан байгаа юм. Мөн 61 гарамд, Эмээлт захад махны үйлдвэртэй, ажилчид авмаар байна гэсэн зарыг ч тарааж байжээ. 

Харин өнгөрсөн өвөл түүнд 18 сая төгрөгөө бараг алдангаа алдах шахсан иргэн байна.

Түүний ярьж буйгаар “С нь нэгэн барилгын компаний эзэн бөгөөд Баянзүрх дүүрэгт шинээр байр ашиглалтад оруулсан. Цагаан сараас өмнө 2 өрөө шинэ байранд орохгүй юмуу. Урьдчилгаа 18 сая төгрөг өгчих. Тэгээд манай компанийн нягтлантай очоод гэрээгээ хийчих. Эхлээд миний данс руу мөнгөө шилжүүлчих үү. Би тэгээд чамайг дагуулаад компани дээрээ очъё. Байраа ч үз. Наран тал руугаа цонх нь харсан хоёр өрөө байр байгаа. Манай компанитай хувь лизингийн гэрээ хийгээд сар бүр лизин гэж 650 мянган төгрөг төлөх боломжтой” гэжээ. Нөгөө иргэн ч итгэж, гэр бүлийнхэнтэйгээ ярьж зөвшилцөөд мөнгөө бэлэн болгожээ.

Гэхдээ эхлээд байраа очиж үзье. Хаана байрлалтай юм. Тэгж байгаад мөнгөө өгч гэрээгээ хийе гэж. Гэтэл нөгөө залилагч эр нягтлангийнхаа утас гэж шал өөр хүний дугаар өгчээ.

Нөгөө өгсөн дугаар руу нь ярьтал “Тийм хүн бишээ. Дугаар андуурсан байна” гэсэн хариу өгчээ. Тэгээд эргээд нөгөө өвөрмонгол эр рүү залгатал “Утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Хэлсэн компанийг нь хайгаад үзтэл олдоогүй. Интернетээр хайсан ч гарч ирээгүй. Ямар азаар 18 сая төгрөг өгчихөөгүй юм бэ. Цагаан сараар шинэ байранд орчих гээд хөөрцөглөөд байсан чинь балрах дөхсөн. Тэр худлаа хэлж залилан хийдэг хүн байсан байх” гэжээ.

Иргэдийг хооронд нь зуучилж өгдөг. Их мөнгө төгрөг нааш цааш нь зохицуулдаг байх магадлалтай юм.

Нэгэн хохирогч “Өөрийгөө их том албан тушаалтай, эрх дархтай хүн. Ямар ч ажлыг асуудалгүй зохицуулдаг хэмээн танилцуулдаг гэнэ. Ер нь уулзсан хүн болгонтой ажил хэрэгч байдлаар харилцдаг. Гар утсаараа ярихдаа байнга ажил яридаг. Их эрэлт хэрэгцээтэй хүн юм шиг санагдсан. Тиймээс л би итгэсэн” гэж  ярьжээ.

Одоо “Нарантуул” захын орчимд 62 айлын орон сууц бариулж байгаа. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулчихна. Тиймээс захиалгаа авч байгаа шүү” хэмээн ойр тойрныхондоо зар тарааж эхэлжээ. Энэ нь бас л нэг төрлийн залилан юм.

Гэтэл ийм олон хүнийг мөнгө санхүү, сэтгэл санаагаар нь хохироож байгаа залилан хийдэг этгээдийг цагдаагийн байгууллагаас эрх чөлөөтэй сул явуулаад байдаг юм бэ. Өнөөдөр хохирсон гэх иргэдийн ихэнх нь мөнгөө олж авч чадаагүй байна. Хамгийн багадаа 300 мянгаас 15 сая хүртлээ мөнгөө алдсан иргэд байгаа юм.  Ийнхүү бусдын эрх ашиг болоод итгэл сэтгэл, эд хөрөнгийг нь хохироож байгаа.

Давтан хэрэгтэн түүнд хууль шүүхийн байгууллага зохих ялыг нь оноож, хохирсон иргэдийг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна. Мөн иргэдийг ч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-07 01:03:18
    Нэрийг тодорхой бичээч.Юуг нь нууцлав.Өвөрлөгч Соелт гэгч нүдний ш ил зүүсэн сэхээтэн байрын эр биш байгаа.Тийм бол би түүнийг там уруу нь илгээж болж бна.
  • ZOCHIN  2018-09-06 15:08:58
    OVOR MONGOLCHUUD BOL OVRIIN MONGOLCHUUD L YM.OLON DOTOR SAIN MUU BII G UGUISGEHGUIEE. BID OORSDOO L IH SHUNALTAI ,ZALHUU,,BAS ZUGEER L BAYJIH SON...
  • зочин 2018-09-06 14:33:43
    Өвөрмонголчуул бол яг үнэндээ хятадууд шүү дээ. ЯАЖ хятадууд тэднийг уусгаж хятаджуулсан тухай баримт бдаг.
  • зүгээр суух өвчин 2018-09-06 12:01:47
    к к к, манайхан өөрсдийгөө мөнгө олох хэрэгсэл болгочихсон байдаг, энэ бол шугалын л гай
  • зочин 2018-09-06 09:40:50
    ТЭД манай ТВ үүдэд хятад кино өгч гаргуулаад шанд нь урд очиж хятад-с их шан харамж нэр хүнд олж авдаг. Тийм-с манай тв үүдээ хятад кино битгий гаргаачээ.
  • зочин 2018-09-06 09:34:27
    ӨВӨРМОНГОЛЧУУД биднийг , бидний соёлыг худалдаж ЧИНГИС хаанаар минь хамгийн их мөнгө олж бгаа хүмүүс. ТЭДНИЙГ эх орон руу нь буцаах хэрэгтэй. МОНГОЛД бүү оруул....
  • Балт 2018-09-06 08:38:23
    Алдангаа алдсан. Ёстой дураараа бцрж өгч байна. Цагдаа нар тэгээд залилах дөхсөн гээд хүнийг хориод байх юм уу. Өөрсдөө л тэгээд хэт үнэгүй юманд нугасгүй шд
  • Нямаа 2018-09-06 07:37:02
    Гөлийсөн новшийг шоронд нь хориочээ..
  • Зочин 2018-09-06 04:40:22
    Зугтах биш манайхан авилгаа аваад зугтаалгасан юм биш үү
  • зочн 2018-09-06 03:04:10
    эн далай нар хэцүү2