“Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: 
ШангриЛа-д "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно.
 
09:00 цагт:   ННФ-ын хурлын танхимд “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
 
09:00 цагт:  Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд болно.

09:30 цагт: Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хурлын нээлт БСШУСЯ-нд болж, үргэлжлээд 11,00 цагаас ШУА-ийн байрны 303 тоотод үндсэн илгэлүүд явагдана.
 
09:30 цагт:  "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд болно.

11:00 цагт: “Өвөр Монголын өөртөө засах орны соёл, аялал жуулчлалын долоо хоног”-ийн хүрээнд “Экологийн соёл иргэншил ба хүрээлэн буй орчны хамгаалал” сэдэвт Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, “Цөлжилтийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Хятад улсын туршлага” үзэсгэлэнг ХААИС-ийн “Хатантуул” театрт зохион байгуулна.
 
11:00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд  Татвараас зайлсхийх явдлын эсрэг олон улсын татварын чуулга уулзалтын талаарх мэдээлэл хийнэ 
 
13:00 цагт: Хичээлийнхээ хажуугаар Цагийн ажил хийх хүсэлтэй залуучуудад зориулсан сургалт Монголын залуучуудын холбоо "Залуус танхим"д болно
 
14:00 цагт: Facebook компаний удирдирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзалт ХХМТГ-ын 201 тоот-д хийнэ. Уулзалтаар Нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудал яригдана.
 
14:30 цагт: НЗДТГ, МҮХАҮТ хамтран “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармагийг энэ сарын 6-9-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж байна. Нээлт  Мишээл экспо төвд болно.

16:30 цагт:  "Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль" “Новотел” зочид буудлын 4-р давхрын хурлын танхимд болно.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцана. Зарим өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулна.
 
  • 08:30 цагт: БЗД-ийн 3 хороо "Эмнэхүй" ӨЭМТ
  • 09:00 цагт: БЗД-ийн 13 хороо Амгалан амаржих газар
  • 09:40 цагт: БЗД-ийн 22 хороо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • 10:00 цагт: СБД 5 хороо "Төвшин хүч" ӨЭМТ
  • 11:00 цагт: ХУД 6 хороо Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори Холбоо барих утас: 88080750, 91113191
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.