Тэгш, сондгойгоор нь ангилж хөдөлгөөнд оролцуулах санал иргэдээс их ирж байгаа гэв
Нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалт өчигдөр боллоо. Уулзалтаар нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Уулзалтын үеэр сэтгүүлчид Нийслэлийн иргэдийн толгойны өвчин болоод буй авто замын түгжрэлийг бууруулахад ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар Хотын даргаас тодруулахад "Түгжрэлийн асуудал бид бүгдийн санааг зовоож байна. Жилд гаалиар 40 мянга орчим авто машин орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Гэтэл нэг ч машин хогийн цэг дээр очихгүй байгаа. Жил бүр нэмэгдэж байгаа энэ машины ачааллыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн хот даахад хэцүү.

Түгжрэлийг сааруулах олон арга бий. Жолооч нарын ур чадвараас түгжрэлийн 20 хувь хамаардаг гэдэг олон улсын судалгаа байдаг. Явган зорчигчдын орц гарцыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Автомашины импортын бодлого дээр анхаарах хэрэгтэй. Япон солонгосын хуучин машиныг энд авчирч булшилж байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр өмнө нь иргэдээс тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь татгалзсан. Гэхдээ сүүлийн үед түгжрэлийг сааруулахад арга хэмжээ авах, тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулаач гэсэн санал иргэдээс их ирэх болсон.

Гэхдээ бид түгжрэлийг сааруулахад тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Шууд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргахад бас хүндрэлтэй. Тиймээс ойрын хугацаанд  тодорхой шийдэлд хүрэх байх" гэлээ.

Х.Хулан
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 33 2018-09-07 08:38:32
    tegsh sondgoigoor yvuulahiig hnch demjihgui shdee hudalaa yrihaa bolichih heregtei
  • Одон 2018-09-07 01:15:57
    Хувиа бодож довоо шарлуулагч нар л дэмжих байх даа. Хөдөөний дугаарыг л хотод явуулахаа больчих л доо. Гадаадад ихэнхдээ ингэдэг.
  • irgen khun 2018-09-06 13:36:50
    Tvgjirdeg tomoohon uulzvar deeree baingiin tsagdaa zogsoogood zohitsuulaad baih heregteishde, Yag bugluruhuur tsagdaa n alga bolchihno, udaj udaj irdeg,
  • zochin 2018-09-06 10:24:10
    Хотын захирагч хүний хэлдэг хариулт биш л байна даа. Тэгш сондгойг явахыг зөвшөөрөх хүн байгаа гэдэгт эргэлзэж л байна. Арай л өөр сэтгэж хармаар ...
  • Зочин 2018-09-06 09:41:40
    Нефтийн үйлдвэр ашиглалтанд ортол тэгшү сондгойгоор нь хязгаарлахыг дэмжиж байна.
  • зочин 2018-09-06 08:23:33
    Автомашинд лизингийн зээл өгөхгүй болчихвол эрэлт унаад импорт багасна даа
  • өбы 2018-09-06 07:13:39
    тэгш сондгой гэж шаахаар энэ төмөр зам давсан босоо тэнхлэгээ олон болго
  • m 2018-09-06 06:51:14
    хотын А бүсийн замыг төлбөртэй болгоё
  • Зочин 2018-09-06 06:02:14
    Том зах.их сургууль гээд хотоос гаогавал хотын түгжрэл эрс багасна тэгш сондгой тийм сайн шийдэл биш ихэнх айлууд 2 машинтай болно ялгаа байхгүй
  • Иргэн 2018-09-06 05:08:32
    Автомашины импортыг 2-3 жил түр зогсоон дээр юм байна. Шинэ, хуучингүй түр зогсоох хэрэгтэй байна. Өөр арга байхгүй болжээ.
  • хотын иргэн 2018-09-06 04:53:45
    Үр дүнд нь айл бүхэн 2 приустэй болно, машин зардаг хүмүүст ашигтай бизнес. Дүрмээ чанд мөрдүүлээд, цагдаа нар уулзвар дээр зогсож гацаадгаа болих хэрэгтэй
  • Дурак 2018-09-06 04:38:14
    Зохицуулаач дурак чинь
  • зочин 2018-09-06 04:30:17
    ард түмнийг хоёр талцуулаад хэрэггүй өөр олон арга байгаа тэднийг судалж ажил болго суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ баян айлын мансуурсан балайнуудыг ...
  •  2018-09-06 04:02:08
    хамгаалалттай хар тэрэгтэнгүүд зам боож түгжрэл үүсгэдгээ больчих. тэрнээс болж олон түмэнд улсад их хохирол учруулж байна.
  • zochin 2018-09-06 03:43:08
    huuchin mashin oruulj irehee boliulaa. ugaart ni hordoj baina.
  • АСУУЖ ЯАДАГ ЮМ БЭ? ШУУД ТЭГШ СОНДГОЙГООР 2018-09-06 03:26:29
    АСУУЖ ЯАДАГ ЮМ БЭ? ШУУД ТЭГШ СОНДГОЙГООР НЬ ЯВУУЛ
  • Хүн ам!!! 2018-09-06 03:25:37
    Хотын одоогийн удирдлага өмнөхөөс илт муу ажиллаж байна шүү!!! Ярихаас өөр юм алга! УБ-ын дагуул хотуудыг байгуулах нь гол гарц шүү!!!
  • Зочин 2018-09-06 03:17:41
    Зогсоол ч хэцүү бн.Явган алхах хэрэгтэй боломжтойнууд нь.Эрүүл мэнд,эдийн засагт сайн дээр нь стрессдэхгүй.Онц шаардлагагүй хэрнээ байнга маш унадагууд нь их бн...
  • Tulgaa 2018-09-06 02:53:05
    Ug n zamiin tugjrel bagasaad zuger l bh, gehdee holoos tsetserleg surguulid zuudug humuust tiim amarhan bish l bolov uu daa. Ali aliniig n bodoltsoh blgui dee
  • батаа 2018-09-06 02:20:07
    Дэмжиж байна
  • үүл 2018-09-06 02:15:59
    тэгш сондгойгоогоор нь явуулах нь зөвөө дэмжиж бна