Ц.Цогзолмаа: Ард түмэнтэй минь ижил зан заншил, өв уламжлал соёл байгааг үзэсгэлэнгүүдээс харж болно
Манай улсад ӨМӨЗО-ы соёл аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн, соёлын өдрүүдэд оролцохоор урд хөршөөс 300 гаруй зочид иржээ.

Энэхүү соёлын өдрүүдээр аялал жуулчлын салбарыг танилцуулах, ядуурлыг бууруулах туршлах солилцох үзэсгэлэн, мөн өчигдөр Хятадын 56 үндэстний соёлын өвийг биетээр авчирч дэлгэн үзүүлэхээс гадна гар урлалын уламжлалт бүтээлүүдийг дэлгэн тавьсан нь яах аргагүй анхаарал татаж хараа булаав.

Мөн ардын уламжлалт анагаах ухааны эмч нар ирж үнэ төлбөргүй үзлэг хийж, эмчилгээ тан бичиж өгсөн зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдана.  Өчигдөр орой гэхэд “Солонго” сэтгүүл мэндэлсний 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлээ.

Өчигдөр арга хэмжээний нээлтэд оролцсон салбарын сайд Ц.Цогзолмаа “Хэдийгээр бид хөрш улс ч гэсэн ард түмний минь дунд ижил төстэй зан заншил,  өв уламжлал байгааг энэ киноны өдрүүд болон соёлын биет бусын үзэсгэлэнгээр харж болох нь. Нөгөөтэйгүүр энэхүү үзэсгэлэн оролцож байгаа хүмүүс ӨМӨЗО-ны удирдлагын түвшиний том бүрэлдэхүүн ирсэн байна. Мөн хүнсний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн үзэсгэлэн гарна.  Хамгийн гол зүйл нь соёлын биет бус өвийн үзэсгэлэн байгаа юм.

Ирэх жил Монгол Улс БНХАУ-тай найрамдалт дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохионо. Тиймээс ирэх жил энэхүү үзэсгэлэнг өргөн цар хүрээтэй зохион байгуулна. Мөн Хөх хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хийж байна” гэлээ.
 
Бай Юйган:Соёлын өдрүүд нь хоёр орны ард олны зүрх сэтгэлийг ойртуулсан чухал арга хэмжээ юм




ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган “Соёл аялал жуулчлын өдрүүдийг зохион байгуулж байгаад баяртай байна. Миний хувьд зургаа дахь удаагаа иржээ.

Хоёр орны ард түмэн хоорондын соёлын солилцоо нь ард олны зүрх сэтгэлийг ойртуулсан чухал арга хэмжээ байдаг. БНХАУ-ын  Коммиунист намын XVIII их хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх олон чухал үйл явдал өрнөж байна.

Энэхүү хүрээнд бид Улаанбаатар хотод “Сайн сайхан амьдралыг хөөцөлдөх” сэдэвт Хятадын ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэнг зохион байгууллаа. Соёлын өдрүүдийг энэ жил өргөн цар хүрээтэй, олон хоногийн турш зохион байгуулж байгаа нь их сайхан таатай санагдав.

Мөн маргааш Өвөр монголын алдартай уран бүтээлчдийн Сючуань жүжиг “Цагаан могойн домог” тоглолтыг толилуулна. Монголын ард түмэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хүүхэд залуучуудын оюуны хэрэгцээнд зориулж 800 мянган юанийн үнэ бүхий ном товхимлыг бэлэглэж соёлын туслалцаа үзүүлж байна. Манай хоёр орон соёлын хамтын ажиллагаа явуулснаар ард иргэд маань бие биенээ халуун дотноор ойлгож ойртон нөхөрлөх болно” гэв.

Ийнхүү өнөөдөр ч үйл ажиллагаанууд үргэлжилэх бөгөөд “Өвөрмонголын амт” өвөрмөц амтат хоолны баяр, Сючуанийн соёл аялал жуулчлалын танилцуулга, Монгол үндэсний хувцас соёлын шоу, уран сайхны тусгай тоглолт, “Байгаль дэлхийгээ хамгаалъя” экологийн соёл иргэншлийн сэдэвт лекц унших юм.

Мөн өнөөдөр маргааш хоёр өдөр Шинжлэх ухаан технологийн инновцийн сэдэвт лекц унших болон “Шинжлэх ухаан технологийн инновци болон өндөр чанартай үзэсгэлэн ШУТИС дээр гарах юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ooo 2018-09-06 07:21:59
    Ar ovor adil mongol yum chin adil bxgvi yadiin.xarin xujaaatai adil gj xelex geed bga n ontsgvi bn shvv.
  •  2018-09-06 04:06:07
    ЭНЭ АВГАЙ НЭЭРЭЭ ЮМ СУРААГҮЙ БАЙЖ СУРГУУЛИЙН ЛИЦЕНЗ ЯАЖ АВСАН БАЙХ НЬ УУ?