IFA 2018 үзэсгэлэнд LG Electronics-ийн Гүйцэтгэх захирлын танилцуулсан хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн шинэ төслийн талаарх тайлан

LG Electronics-ийн Гүйцэтгэх захирал Жо Сеонг-жин болон Техникийн албаны захирал Доктор. И.П. Парк нар хамтран IFA 2018 үзэсгэлэнд хиймэл оюун ухааны шинэ эрин үеийн чиг хандлага, стратегийн тухай танилцууллаа.

LG компанийн түүхэнд анх удаагаа удирдах ажилтнууд нь Олон улсын үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдын өмнө “Ухаалгаар бодох: илүү чөлөөтэй байх: хиймэл оюун ухаантай хамт илүү эрх чөлөөтэй амьдрах” хэмээн үгсийг хэллээ. LG-ийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн төсөлтэй танилцаж, судлахаар Берлин хотноо уг салбарын өндөр түвшний төлөөлөгчид, нөлөө бүхий хүмүүс болон сэтгүүлчид гээд нийт 1,000 гаран хүмүүс хүрэлцэн ирсэн билээ.

IFA үзэсгэлэнгийн нээлтийн үеэр LG-ийн танилцуулсан илтгэл нь компанийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд хэрэглээний цахилгаан бүтээгдэхүүний Европын хамгийн том үзэсгэлэнд хиймэл оюун ухаантай технологийн хөгжүүлэлтэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буйг нотлон харууллаа. харуулж байна.

Энэ оны эхээр LG ThinQ брэнд танилцуулагдсаны дараа LG өөрийн амжилттай явагдаж буй экосистемийн үр дүнг бататгахын тулд “нээлттэй платформ, нээлттэй хамтын ажиллагаа, нээлттэй харилцаа холбоо” стратеги дээр суурилсан хүчирхэг хиймэл оюун ухаандаа илүү анхаарлаа хандуулах болсон билээ.



Эхний илтгэлийг LG-д 42 жилийн турш ажилласан Гүйцэтгэх захирал Жое танилцууллаа. Тэрээр өдөр бүрийн “ухаалаг” шийдлийг хэрэглэгчдэд үнэгүй, илүү хүртээмжтэй, хэрэглэгчдийн амьдралын чанарыг сайжруулах тухай компанийн үндсэн зорилгыг онцлон тэмдэглэлээ. Тэрээр амьдралыг илүү чанартай, шинэ түвшинд авчрах гол түлхүүр бол хиймэл оюун ухааны салбарын ололт амжилт юм гэж онцлон хэллээ.

 “Хиймэл оюун ухаан нь хязгааргүй өгөгдлийг тооцоолох болон илүү төгс 5G холболтын боломжийг амьдралд илүү ихээр ойр авчирсан. Орон гэр тань өдрийг хэрхэн өнгөрөөсөн, таныг гэртээ ирэх үед үүд хэсэгт мэндчилэхээс гадна танд зориулж тохиромжтой орчинг бэлтгэсэн байх болно” хэмээн ноён Жое хэллээ.

Илтгэлийг цаашид Техникийн албаны захирал Парк үргэлжлүүлсэн бөгөөд  хиймэл оюун ухааны: өөрчлөгдөх чадвартай байх, нэгтгэх чадвартай байх, нээлттэй байх гэсэн үндсэн гурван баганын тухай ярилаа. Цааш нь Доктор. Парк тайлбарлахдаа энэхүү хиймэл оюун ухааны суурь гурван зарчим нь амьдралыг дээшлүүлэхэд зориулагдсан бөгөөд хиймэл оюун ухаан нь зөвхөн инновацын төлөөх санаачилга биш харин бодит байдал дээр “амьдралын чанарыг сайжруулахын төлөөх шинэлэг санаачилга” юм гэлээ. 

Доктор Паркийн хэлснээр хиймэл оюун ухааны хөгжүүлэлт нь хэрэглэгчдийн тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд үндэслэсэн байх ёстой. Тэрээр хиймэл оюун ухааны үндсэн технологийг хөгжүүлэхдээ LG-ийн хэрэглэдэг аргачлалын тухай ярихдаа: эхлээд яриа таних, хэв маяг таних, биометррийг таних болон гүнзгий судлах алгоритм дээр анхаарлаа хандуулсан; LG-ийн төрөл бүрийн бүтээгдэхүүний ачаар, мөн өөрийн бүтээгдэхүүний давуу талууд дээр тулгуурлан, орон зай, цаг хугацааны уламжлалт бэрхшээлүүдийг даван туулж чадсан юм. Эцэст нь тэрээр хиймэл оюун ухааны экосистемийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, LG webOS үйлдлийн системийн талаар ярилаа.

Мөн хиймэл оюун ухааны салбарт дэлхийн тэргүүлэх шинжээч, алдарт судлаач Доктор. Эндрью Нг, Нээлттэй холбоо сангийн тэргүүн Маттью Перри, HERE геологи технологийн салбарын Техникийн албаны захирал Питер Курпик болон SG Robotics стартап компанийн Гүйцэтгэх захирал, өмсөж болдог роботыг зохион бүтээгч Конг Кюнг-чул нар үзэсгэлэнд оролцож илтгэл тавилаа. Бүх зочид хиймэл оюун ухааны ирээдүйн талаар LG-ийн үзэл санааг санал нэгтэй дэмжлээ.

Мессе Берлин группийн Дэд Ерөнхийлөгч болон IFA Гүйцэтгэх захирал Женс Хейфекэр энэхүү танилцуулгад талархсанаа илэрхийлж хэлэхдээ: “LG-ийн төлөөлөгчид хэрэглээний цахилгаан бүтээгдэхүүний салбарт хамгийн сүүлийн технологи болох хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн тухай танилцуулга хийж, үзэсгэлэнг нээсэнд бид туйлын баяртай байна. Хэрэглэгч төвтэй LG технологиуд нь хүрэлцэн ирсэн зочдод үнэхээр таалагдана гэж бодож байна. LG-ийн хэсэгт зочилсноор энэ бүх бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой юм.”

LG өөрийн LG ThinQ бүсэд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаантай бүх төрлийн хэрэглээний болон гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүн болон роботын загваруудаа танилцуулах болно. Энэхүү танилцуулга нь IFA үзэсгэлэнгийн нээлтэд танилцуулсан шиг LG-г хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч байр суурьтай гэдгийг улам бататган харуулах  болно.

Бусдад түгээх
  • gplus