“Лянь Хө” ресторан зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Лян хө рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийжээ байжээ.  Тус мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 04-ний өдөр шалгалт явуулсан байна.

Шалгалтын үеэр өмнө нь байсан үүдний гонх хэсгийг буулгасан байдалтай байсан аж. Энэ талаар тус компаниас тодруулахад барилгын гадна фасадыг шинэчлэх зорилгоор буулгасан, өргөтгөлийн ажил хийхгүй шилэн фасад хийнэ гэсэн хариу тайлбар өгчээ.


 

Улмаар өчигдөр/09.05/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг дахин шалгалт хийсэн аж. Шалгалтын хэсэг очиход барилгын үүдэнд газар ухагч экскаватор байрлуулж, авто замын боржуур давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийсэн байдалтай байжээ.

Иймд нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн газар шорооны ажил хийж байсныг таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж эхэлсэн байна. Тус рестораныг түр хугацаагаар хааж, зөрчлийн хэрэг нээжээ.





Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine