Т.Тулга, Ө.Батзул нар хагас шигшээд шалгарлаа.

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнөөдөр Якутад эхэллээ.

Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болж, 65 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, 97 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул нар хагас шигшээд шалгарлаа.

Т.Тулга Красноярскийн Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчиг ялж хагас шигшээд Буриадын Баяр Цыреновтой, Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуровыг ялж хагас шигшээд Красноярскийн Эрик Жиоевтой тус тус хүч үзэхээр болов.

74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 1/8 шигшээд эзэн орны Герман Устиновт, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн шөвгийн наймд Ираны Акбар Базригалехт ялагдсан. Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарвал манай бөхчүүдэд дагах барилдаан гарах юм.

Хагас шигшээ барилдаан манай цагаар 17:00 цагт болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.