Сонгинохайрхан дүүрэгт ажил хаялт зарласан сургууль алга
Ерөнхий боловсролын 45 сургуулийн багш нар ажил хаялт зарласан. Тэдэн дээр нэмээд өнөөдөр 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгджээ.

Тэд хугацаагүйгээр ажил хаяж байгаа бөгөөд төр засгаас цалинг 50 хувь нэмтэл ажил хаялтаа хийнэ гэж мэдэгдсэн байгаа юм.

Ингэж түмний хүүхдийг сурах, мэдэх эрхээр нь боож, хохироож, олон мянган сурагчийг цалингийн барьцаанд авсан багш нарт хатуу хариуцлага тооцмоор байна гэдгийг эцэг эхийн төлөөлөл хэлж байна.

Гэхдээ багшийн ёсзүй ухамсараар ажил хаяагүй сургууль бий. Тодруулбал, багш нарын ажил хаялтад Сонгинохайрхан дүүргийн сургууль байхгүй байгаа юм. Ядаж нэг ч дүүргийн багш нарт ч гэсэн хүүхдээ гэсэн чин сэтгэл, ёсзүй байгаад баярлаж байгаа эцэг эхчүүд, сурагчид олон байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БААТАР 2018-09-14 02:52:43
    БИТГИЙ ХУДАЛ МЭДЭЭ ОРУУЛААД БАЙ СЭТГҮҮЛЧ ГУАЙ
  • СХД-н иргэн 2018-09-11 05:34:56
    12-р сургууль 3-нд ороод л хаясан шүү дээ одоо ч хэвээрээ
  • иргэн 2018-09-07 01:28:45
    О.Сайхан чи больж үз Өнөр хорооллын дундах сургууль бүгд хичээл орохгүй ажил хаясан байгаа шүү дандаа худлаа мэдээлэл өгөх юм яаж чаддаг байна аа ичээч
  • ХУдал бүү мэдээл 2018-09-06 13:13:27
    Худлаа бүү мэдээл Манай хүүхдийн сургууль хичээллэхгүй байна
    • иргэн 2018-09-07 01:29:45
      доороосоо болон дээд төр хүртлээ худлаа ярих юм ард түмэн бид яана вэ
  • zochin 2018-09-06 10:59:55
    Багш нар Koreaд очиж ажилдаг гэсэн сэтгэгдэлийг устгажээ яагаад???
  • хотын иргэн 2018-09-06 10:35:15
    СХД-ийн багш нар эх оронч сэтгэл, шавь нараа гэх сэтгэл байгаад талархаж байна.Ажил хаяад байгаа багш нарыг халаад орных нь ажилгүй багш нарыг авч болно доо...
    • hudlaa medeeleld bitgii avtaach ee 2018-09-07 07:18:06
      minii huu shd-iin 12-r surguulid surdag ajil hayad olon honoj baina. battai medeeleld itgeech ee.
  • zochin 2018-09-06 09:28:14
    СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль тэр чигээрээ ажил хаячихсан байгаа шүү. Хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй хэцүү байна. Худлаа мэдээлэл тавихгүй шүү
  • Зочин 2018-09-06 09:23:03
    Манай СХД-ийн багш нар сайн байна.
  • suugii 2018-09-06 09:01:41
    СХД-ийн сургуулиудын захирлууд нь дандаа МАН-ы гишүүд учраас багш нараа базаад ажил хаялтыг хийлгэхгүй байгаа. Хэрэв тэд ажил хаявал захирлууд ажилгүй болно шдэ...
  • ачрачёр 2018-09-06 08:48:20
    энэ худалдагдсан сэтгүүлчид больмоор юм багш нар 15 хувь нэмүүлэхийг л шаардаж бгаав бас 8 хувь нэмлээ гэж шоудчихаад үр дүнгийн чанарын ялгаа гаргаж нэмээгүй
  • zochin 2018-09-06 08:43:07
    Yah gj ingj hudlaa medeelel ]oruulj baidiim be 1-r horoololiin buh surguuliud ajil hayasn baigaa shuu dee
  • zochin 2018-09-06 08:12:18
    Jil bur 9 sariin 1 bolohoor bainga ajil hayana gej ailgaj, ajil hayaj baidag bagsh nariig ajlaas ni halah heregtei. H