Төрийн жинхэнэ алба хаагчид тангарагаа өргөлөө
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, Шүүхийн хүний нөөцийн газартай хамтран "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх 8 шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны 82 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албан зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ж.Сайнхишиг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, хэлсэн үгэндээ "Та бүхний амьдралд чухал үйл явдал болж байна. Төр гэдэг нь ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг хэлдэг. Та бүхэн тэр хэсэг бүлэг хүний нэг боллоо. Та бүхэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эд эс боллоо. Өндөр хариуцлага, итгэл та бүхэнд ирж байна. Монгол Улсын шүүх эрх мэдлийг шүүхийн захиргаагүйгээр төсөөлөх аргагүй. Монгол Улсын хуулийг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлж, үйлчлүүлэгчдэдээ хүний сайхан сэтгэлээр хандаж, төрийн албанд итгэл зүтгэлтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсье” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-09-06 15:15:15
    шуналын хүүдийнүүд. удахгүй баяжихаад сээхэлзэнэ дээ. арын хаалгаар орооүй л гэж иргэд итгэхгүй.
    122.201.21.221
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-09-06 09:12:57
    ТАНГАРАГ ӨРГӨӨГҮЙ БАЙХАД НЬ АЖИЛД АВСАН ХЭРЭГ ҮҮ ГАЙХАЛТАЙ ??? МОНГОЛЫН ГАЙХАМШИГ ХЭДИЙД ДУУСАХ БОЛ
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах
    • ХУУЛЬЧ 2018-09-06 09:40:32
      ТОДРУУЛБАЛ АЖИЛД АВЧ ШУШААЛ ГАРГАСАН БАЙХ НЭЭ ???ТЭГЭЭДОДОО ТАНГАРАГ ӨРГӨЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ???
      202.9.43.212
      Мэдэгдсэн Хариулах