Ажил хаялтаа зогсоохыг МҮЭХ-ны удирдлага болон багш нараас хүсэв
ЗГХЭГ-ын Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэж Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн, мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. Мөн тэрбээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. 

Ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ. Мөн МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bas 2018-09-06 13:47:21
    bagsh naraa! Ajil hayltand buh surguuli zereg idevhtei oroltsoj ur dund hureh ni chuhal shuu! tgehgui bol doog tohuu boloodl duusna!!!
  • зочин 2018-09-06 10:35:11
    Жил болгон л багш нар ажил хаяж сүржигнэх юм. Зуны 3 сар үүнийгээ шаардаж, зөвшилцөхөд яадаг байнаа. Ганцхан боловсролын салбарын цалин бага биш шүү дээ.
  • irgen 2018-09-06 10:14:33
    bagsh nar bolimoor yumaa avilga avah durtai udriin 8 tsag ajilladag bagsh hovor shuu dee heden jil ajillaj bj turshlagajij daraa ni tsalin gaigui bolno biz dee ...
  • Зочин 2018-09-06 09:38:43
    Энэ ажил хаялт хууль бус гээд Чинзориг сайд ярьж байсан. Тийм бол хуулиа хэрэгжүүлээд ажлаас нь халаач. дараагийн багш нар зөндөө л байна.
  • zochin 2018-09-06 09:28:50
    багш нараа, тууштай байгаарай. Жилийн жилд ажил хаяна гэж сүр дуулиан болоод байдаг. Гал унтраагаад байдаг. Та нарын цалин нэмэгдэж байна уу ????
  • би 2018-09-06 09:23:56
    юугийн нь гуйдгийн хий чадахгүй бол дараагийнх нь гэдэг зарчим Монголд манайд байхгүй болохоор иймболоод байнаа.Наад багш нар жинхэнэ утгаараа мөнгө олдог алба...