152 өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллав.

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 3-р хороо, Сүхбаатар дүүргийн 5, 6, 9-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Энэ үеэр тус төвүүдэд нэн шаардлагатай байгаа нярайн шарлалт хэмжих багаж, ургийн монитор, амьсгалын замын эрхтэн цэвэрлэх насос, зүрх судасны даралт хэмжигч зэргийг гардуулан өглөө. НЗДТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 152 өрхийн эрүүл мэндийн төвд 431 тоног төхөөрөмжийг олгоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдийн эрүүл мэндийн асуудал, анхан шатны туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь хотын хувьд маш чухал зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээг гурван ангилалтай үзүүлдэг. Өрхийн эмнэлэг дээр анхан шат, дүүргийн нэгдсэн эмнэлэг хоёр дахь шат, улсын нэгдсэн эмнэлэгүүдэд гурав дахь шатны үйлчилгээг үзүүлж байгаа. нийслэлийн харьяанд дүүргийн болон өрхийн эмнэлэгүүд, төрөх эмнэлэгүүд байдаг. Энд хэрэгцээтээ байдаг тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмжийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцан ажилладаг.

Энэ жил өрхийн эрүүл мэндийн төвүүдийн иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавиад байрны засвар үйлчилгээнд 15 сая, тоног төхөөрөмжинд 5 сая төгрөг гаргаж байгаа. Эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгааг нэг бүрчлэн гаргаад шийдэж өгч байна. Энэ тусламж, дэмжлэгээ жил тутам үзүүлээд явах бодолтой байгаа юм.

Мөн бид дүүргүүдийн эмнэлэгийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх зорилт тавиад байгаа. Урд нь үзүүүлж байсан 8 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүүлэхээр засвар үйлчилгээг нь хийгээд явж байна. Мөн дүүргийн эмнэлэгүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгээд явж байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Энэ оныг нийслэлийн зүгээс өрхийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг хийж, нэн тэргүүнд шаардлагатай зүйлсийг гардуулан өгсөн. Мөн зарим өрхийн эмнэлэгийн гадна, дотно засварын ажлыг хийгээд байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэргүй 2018-09-07 03:25:25
    төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмж өгөхөд нийслэл дүүргийн төлөөлөгч нар санаачлаад өөрсдөө өгч байгаа юм шиг гардуулаад шоудаад байх юм ичээч