Ерөнхийлөгч Х.Баттулга “Бөхийн өргөө”-г төрийн өмчид шилжүүлэх санал гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрсэн гэж үзэн, мөн монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сард зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст албан бичиг хүргүүлсэн юм.

Дээрх албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, “…хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх…” сануулга хүргүүлсэн ч өнөө хэр нь үр дүнд хүрсэнгүй гэж Ерөнхийлөгч үзэж байна. Мөн зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ирсээр байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэж  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичигтээ дурдав.

Түүнчлэн албан бичигт,“Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.1 тэрбум гаруй төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 болон 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтанд орсон түүхтэй” байдаг талаар бичжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд дээрхийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
 

Тухайлбал,
 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”,
  • 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”,
  • 3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдаг.
 

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байгаа” талаар албан бичигт дурджээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийн дагуу Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-09-14 02:58:42
    Хүрэлсүхээ хурдлаачээ ямар нэгэн юум хийгээчээ ккк
  • зочин 2018-09-07 00:21:23
    баянменх шуух дээр гацаачихсан юмыг чи яах вэ дээ баянменх ухсэний дараа л
  • байды 2018-09-06 15:25:36
    дэмжиж байна бушуу төрийн өмчид ав бөхийн барилдааныг ч төлбөрийг нь аваад барилдууж байгаарай шудрага тэгш л байцгаая
  • иргэн 2018-09-06 15:03:27
    Маш зөв ХК болгоод ажлуулах нь зөв.Баянмөнх аваргад баяр хүргэе.Монгол улсад төр байгаа бол ийм өлхам хийх газрууд зөндөө.
  •  2018-09-06 15:00:54
    соёлын яаманд ав. бөхийн өргөө урлагийн тоглолт л болдог газар шүү дээ.
  • Иргэн 2018-09-06 14:21:59
    Төр мэдэлдээ аваад шунал Баянмөнхийг үхсний дараа Бөхийн холбоонд нь өг.
  • mongol 2018-09-06 13:21:29
    zov. huuhdiin orgoo bolgo tord avah n zuitei
  • ЗОЧИН 2018-09-06 13:12:28
    ЭНЭ ЧИНЬ ТОЛГОЙ БАЙХГҮЙ НЭГ ГҮЛДГЭР ТОЛГОЙ БАЙГАА ТЭР НЬ ХЭРҮҮЛЭЭР СЭТГЭДЭГ ӨӨР ЮУ Ч БОДОХ ЧАДВАРГҮЙ ХАРИН ӨӨРӨӨ ГУСАХ ЮМЫГ АЛСААС БОЛ БОДНО ШҮҮ
  • Bayan 2018-09-06 12:44:07
    Tur bol jamgiin adgiin menejer shuu .Uls turiin togloom bolno.
  • Зи 2018-09-06 11:38:28
    Энэний толгой нь иймэрхvv хэрvvлийн юмнаас илvv гарахгvй ээ