Хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэн амжилт

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр Гуамын багтай 1:1-ээр тэнцсэнээр анх удаа Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давлаа.

Нэг хожил, нэг хожигдолтой явсан Гуамын баг манай шигшээг заавал хожиж байж дараагийн шатны эрх авах байсан учраас маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн.

Тоглолт харилцан довтолгоонтой өрнөсөн ч гоол оролгүй үндсэн цаг дуусах дөхөөд байв. Гэвч 89 дэх минутад Гуамын багаас Деван Жаков Камачо гоол оруулж, “Талын хөх чононууд” үлдсэн таван минутын хугацаанд тооны харьцааг зайлшгүй тэнцүүлэх шаардлагатай болсон юм.




Гоол алдсан манай шигшээ багийнхан болон хөгжөөн дэмжигчид огтхон ч сэтгэлээр уналгүй шүүгчийн мэдлийн дөрвөн минутыг зөвхөн өөрсдөд нь зориулан сунгасан мэт эрч хүчтэй довтолж эхэлсэв. Үүнийхээ үр шимийг хүртэж, сэлгээгээр орж ирсэн М.Жансерикийн дамжуулалтаар Н.Цэдэнбал Монголын хөлбөмбөгийн 60 жилийн түүхэнд хамгийн томоор дурсагдах чухал нэгэн гоол орууллаа.




Хожлын дайтай тэнцээ авсан манай эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамтаар Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны босгыг давж байна. Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багууд анх удаа зэрэг оролцсон бөгөөд хоёулаа дараагийн шатанд шалгарч түүхэн амжилт бүтээлээ.

Монголын шигшээ багийн залуус нэгдүгээр шатны аваргын цомоо өргөснөөс гадна Н.Цэдэнбал шилдэг тоглогч, Б.Балжинням мэргэн буучийн шагналыг хүртлээ.







Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-09-07 04:37:29
    . Халуун орныхон жилийн 4 улиралд бөмбөг хөөж бдаг биз. УЛСААСАА шалгараад л ирсэн бгаа. Муу тамирчин ирээгүй л блгүй. МАНАЙХАН маш сайн бна.
  • Za yah we ! 2018-09-07 02:28:00
    za yah we zaluus bye byenee hoorogdool biz za yah we Guam gej horwood chuham haahnuud amidardag zerleg omgiinhon yum buu med za yah we yahaw
  • иргэн 2018-09-07 01:59:11
    ДЭЛХИЙН АВАРГА БОЛОО ЮУ? ТҮҮХЭН АМЖИЛТ....
  • 1122 2018-09-07 01:57:19
    МАШ САЙН БАЙНА
  • зочин 2018-09-07 01:47:18
    баалаад байх юм алга баяр хургэе ирсэн гурван улс чинь тев аймгийн сэргэлэн сум гэгчээр улс гэхэд хэцуу л дээ одоо яая гэхэв манай жийх хенжлийн хэмжээ ийм юм
  • зочин 2018-09-07 01:35:20
    Гуам гэж хаана ч бдаг улс юм бүү мэд,нэг их сүржигнэж баярлаад яахав.Тэгж байж бас допингтой бохь зажилцгаав даа.