Сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15 хүртэл амраах санал гаргажээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралджээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ.
 
Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-нийг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр Фандем хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна.

Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө. Тиймээс дээрх хугацаанд амраах нь зөв гэсэн саналыг гаргажээ.

Харин БСШУСЯ хэрхэн хүлээж авч шийдвэр гаргах нь чухал байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2018-09-08 04:12:38
    Ер нь болдогсон бол хүүхдийг зун, намар л хичээллүүмээр юм! Ид өвлийн утаа, хүйтэнд хүүхэд гэртээ байх нь өлзийтэй!
  • Багш 2018-09-07 15:00:24
    Хичээл хийх цаг байхгүй юм бол сургууль байх хэрэг байна уу? яасан их сүрчигнэх юм бэ? дэмжиж болохгүй санал байна.
  •  2018-09-07 13:47:08
    ядуучууд үхээд цөөрөөд эхэлбэл хулгайч дарга нарын хулгайлах ажилын шалтаг алга болно гээд ухаанаа тавин барин ийм санаа олж дээ.
  • Туул 2018-09-07 10:03:58
    наад ажил хийдэггүй багш нарын цалинг битгий нэм
  • Зочин 2018-09-07 04:40:16
    Маш зөв санал байна. Боловролын яам дэмжээд өгөх хэрэгтэй. Тэртэй тэргүй хүүхдүүд өвдөөд, юүн хичээл манатай болдог шүү
  • ??? 2018-09-07 02:30:40
    za yah we yahaw Mongolchuudiig haranhui buduuleg zalhuu bolgoh alsiin bodlogiig toiruu zamaar deer doorgui demjeed l baigaamaa daa Dundadiin bodlogo uu ?
  • Moshat 2018-09-07 01:57:31
    Zov sanal bn. hicheel amranguut haniad daragdaad baidag shvv